Мэдээ мэдээлэл
IRIM-ийн зөвлөх баг ХБНГУ-ын үнэлгээний DEVAL байгууллагатай хамтран ажиллаа
24/07/2018
IRIM-ийн зөвлөх баг ХБНГУ-ын үнэлгээний DEVAL байгууллагатай хамтран ажиллаа
a:3:{s:10:"short_desc";s:548:"IRIM-ийн удирдах зөвлөлийн гишүүн А. Долгион болон төслийн менежер Ц.Одончимэг нараас бүрдсэн баг Германы Хөгжлийн Үнэлгээний Институтийн (DEval) хэрэгжүүлж буй Германы хөгжлийн хамтын ажиллагааны “Улсын багцын үнэлгээний стандарт хэрэгсэл боловсруулах кейс судалгаа”-нд үндэсний зөвлөхөөр ажиллаа";s:5:"image";s:13:"Deval (1).jpg";s:4:"desc";s:2295:"

IRIM-ийн удирдах зөвлөлийн гишүүн А. Долгион болон төслийн менежер Ц.Одончимэг нараас бүрдсэн баг Германы Хөгжлийн Үнэлгээний Институтийн (DEval) хэрэгжүүлж буй  Германы хөгжлийн хамтын ажиллагааны “Улсын багцын үнэлгээний стандарт хэрэгсэл боловсруулах кейс судалгаа”-нд үндэсний зөвлөхөөр ажиллаа. Улсын багцын үнэлгээг боловсруулснаар Монголд болон бусад хамтрагч орнуудад хийгдэж буй Германы хөгжлийн хамтын ажиллагааны стратегийн чиглэлийн талаар холбогдох талуудад мэдээлэл өгөхөөс гадна,  Улсын багцын үнэлгээний стандарт хэрэгслийг цаашид боловсруулахад чухал ач холбогдолтой юм.

Deval буюу Германы хөгжлийн үнэлгээний институт нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсын (ХБНГУ) Бонн хотод байрлан, хөгжлийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Германы хөгжлийн хамтын ажиллагааны гүйцэтгэлд бие даасан, хараат бус үнэлгээ үзүүлэн ажиллаж байна.

Deval -ийн баг Улсын багцын үнэлгээний стандарт хэрэгсэл болон кейс судалгаануудын үр дүнг агуулсан сүүлийн тайланг 2019 оны эхний хагаст багтан хэвлэн нийтлэх юм. Дашрамд дурдахад IRIM судалгааны хүрээлэн нь үнэлгээний чиглэлээр мэргэшсэн бөгөөд Ази-Номхон Далайн Үнэлгээний Холбооны гишүүн билээ.

";}