Мэдээ мэдээлэл
Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх төсөл Сангийн яаманд амжилттай хэрэгжиж дууслаа
24/07/2018
Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх төсөл Сангийн яаманд амжилттай хэрэгжиж дууслаа
a:3:{s:10:"short_desc";s:743:"Европын холбооны санхүүжилттэй “Эдийн засгийн тэгш өсөлтийг хангах сайн засаглал” (EG4EG) төслийн хүрээнд Олон Улсын Хөгжлийн Үнэлгээ судалгааны төвийн боловсруулсан ‘Үр Дүнд Суурилсан Нэгдсэн Удирдлагын Тогтолцоо’ (IRBM)-г нэвтрүүлэх техникийн туслалцааны төслийн үйл ажиллагаа нь Сангийн Яам болон яамны албан хаагчдын чадавхыг энэ чиглэлд нэмэгдүүлэх зорилготойгоор хэрэгжин, амжилттай өндөрлөлөө. ";s:5:"image";s:14:"EG4EG2 (1).JPG";s:4:"desc";s:2968:"

Европын холбооны санхүүжилттэй “Эдийн засгийн тэгш өсөлтийг хангах сайн засаглал” (EG4EG) төслийн хүрээнд Олон Улсын Хөгжлийн Үнэлгээ судалгааны төвийн боловсруулсан ‘Үр Дүнд Суурилсан Нэгдсэн Удирдлагын Тогтолцоо’ (IRBM)-г нэвтрүүлэх техникийн туслалцааны төслийн үйл ажиллагаа нь Сангийн Яам болон яамны албан хаагчдын чадавхыг энэ чиглэлд нэмэгдүүлэх зорилготойгоор хэрэгжин, амжилттай өндөрлөлөө.  Төслийн өмнөх шатны мэдээллүүдийг цаг тухайд нь бид хүргэж байсан билээ. (http://irim.mn/news/1048)

Тус төслийн хоёр дахь үе шат 2018 оны 3 сараас эхлэн 6 сарыг дуустал хэрэгжсэн бөгөөд энэ хугацаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сайн туршлага болох ‘Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын тогтолцоо’-г  нэвтрүүлэхэд зайлшгүй шаардлагатай. Стратегийн Гүйцэтгэлийн төлөвлөгөө болон Хяналт-шинжилгээ, Үнэлгээний төлөвлөгөө, үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн Сангийн яамны болоод яамны газар тус бүрийн хүрээнд эхний байдлаар боловсруулан, удирдлагын түвшинд танилцуулан, цаашид хийгдэх шаардлагатай алхмууд, арга замуудыг хэлэлцлээ.

Төслийн хүрээнд олон улсад энэ чиглэлд хүлээн зөвшөөрөгдсөн, Нэгдсэн Үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог хэд хэдэн хөгжиж буй оронд нэвтрүүлэхэд зөвлөхөөр ажилласан туршлагатай, Малайзын Олон Улсын зөвлөх Ph.D Aру болон IRIM-ийн зөвлөх баг Ч. Тамир болон Ц. Одончимэг нар Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүдэд дэмжлэг үзүүлэн ажилласан бөгөөд цаашид тус системийг бүрэн нэвтрүүлэх ажлыг холбогдох талууд, үргэлжлүүлэн хийх хэрэгцээ, шаардлага ихээхэн байгаа нь төслийн үр дүнгээс харагдлаа.

";}