Мэдээ мэдээлэл
Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр
25/07/2018
Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр
a:3:{s:10:"short_desc";s:621:"IRIM судалгааны хүрээлэн нь 2016 онд Дэлхийн банкны захиалгаар "Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх хөтөлбөрийн суурь судалгаа[1]"-г хийж гүйцэтгэж байсан. Энэхүү ажлынхаа үргэлжлэл болгон нийгмийн сайн сайхны төлөө ‘Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр’-т хөндлөнгийн үнэлгээг хийсэн.";s:5:"image";s:36:"bandicam 2018-07-24 10-57-56-101.jpg";s:4:"desc";s:9588:"

Манай судалгааны хүрээлэн нь 2016 онд Дэлхийн банкны захиалгаар "Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх хөтөлбөрийн суурь судалгаа[1]"-г хийж гүйцэтгэж байсан. Энэхүү ажлынхаа үргэлжлэл болгон нийгмийн сайн сайхны төлөө ‘Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр’-т хөндлөнгийн үнэлгээг хийсэн.

Манай улсад нийт нас баралтын 70% буюу 11320 нас баралт (2016 оны байдлаар)  амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй гэсэн судалгаа бий. Иймд хүүхэд залуучуудыг энэхүү эрсдэлээс эрт үед нь сэргийлэх үүднээс хүн амын харьцангуй эрүүл бүлэгт тооцогдох 11-15 насны бүлэгт энэхүү судалгааг хэрэгжүүлсэн ба дараах сонирхолтой үр дүнгүүд гарсан. Үүнд:

  • Фокус бүлгийн ярилцлаганд оролцсон 40 хүүхэд амьдарч буй орчноо нийт 10 онооноос 4,5 оноогоор үнэлсэн.
  • 6 сургуулийн 3000 метр градуст 462 объект дээр ажиглалт хийхэд 47% нь сурагчдад сөрөг нөлөө үзүүлэх шөнийн клуб, бар, караоке тамхины цэг зэрэг байсан бол зөвхөн 15% нь сурагчдад эерэг нөлөө үзүүлэх дасгал хөдөлгөөн эсвэл эрүүл амьдралын хэв маяг дэмжсэн ногоон цэгүүд байсан.

Мөн урьдчилан сэргийлэх тал дээр хөдөлгөөн муутай, эрүүл хүнсний талаарх ойлголт бага гэх мэт дүгнэлт гарсан. Тодруулбал:

  • 2320 хүүхдээс асуулга судалгаа хийхэд 70% сүүлийн долоо хоногт хийжүүлсэн чихэртэй ундаа уусан ба 44% түргэн хоол идсэн;
  •  сүүлийн нэг сард 59% нь ямар нэг хөдөлгөөнт тэмцээн уралдаанд оролцоогүй;
  • 26% нь ангид нь тамхи татдаг хүүхэд бий гэж хариулсан  байна.

Хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үйл ажиллагааг үнэлэхэд анхан шатны засаг захиргааны нэгж буюу хорооны төвшинд төсөв хангалтгүй, хэрэгжилтийн төвшинд зааварчилгаа байхгүй, зорилтууд тодорхойгүй, үр дүнг үнэлэх үзүүлэлт байхгүй судалгаанаас гарсан үр дүнг холбогдох байгууллагууд тусгаж сайжруулалт хийх, шийдвэр гаргах төвшинд хүрч чадахгүй  зэрэг асуудлууд байдаг байна

Нийгмийн хариуцлагын хүрээнд, манай энэхүү судалгаа нь хүүхэд залуучуудад зөв хэвшлийг бий болгоход хувь нэмрээ оруулж, судалгааны үр дүн хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж, иргэд болон холбогдох байгууллагуудад хүрч байгаад бид баяртай байна. Хэвлэл мэдээллийн мэдээнүүдийг доорх линкүүдээс дэлгэрэнгүй унших боломжтой.

Гарчиг

Линк

Судалгаа: Сурагчид эрүүл хүнсний талаар ойлголт багатай, хөдөлгөөн муутай байна

https://ikon.mn/n/1b97

ЕБС-ийн дунд ангийн хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хөндлөнгийн байгууллагын хийсэн үнэлгээг хэлэлцлээ

http://www.ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=32219

Биеийн тамирын хичээлийн чанарыг сайжруулж, хүүхдийн хөдөлгөөнд анхаарах хэрэгтэй

http://www.arslan.mn/social/news/58334.shtml

Хүүхдүүд: спорт сургалт, дугуйланд хамрагдах хүсэлтийг эцэг эх, багш нар дэмждэггүй

http://news.gogo.mn/r/226842

Боловсролын бодлогын хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн үнэлгээг танилцууллаа

http://updown.mn/51024.html

Сургуулийн гадаад орчны стандарт хангалтгүй байна

http://news.gogo.mn/r/226799

ЕБС-ийн дунд ангийн хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хөндлөнгийн байгууллагын хийсэн үнэлгээг хэлэлцлээ

http://vip76.mn/content/53306

Бид хүүхдүүддээ одооноос л зөв зуршлыг эзэмшүүлэх хэрэгтэй

http://gereg.mn/news?id=22766

ЕБС-ийн дунд ангийн хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хөндлөнгийн байгууллагын хийсэн үнэлгээг хэлэлцлээ

http://viva.mn/post/11926

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хөндлөнгийн байгууллагын хийсэн үнэлгээг хэлэлцлээ

https://www.news.mn/?id=280715

Сivil society organizations present findings of education policy evaluations

http://montsame.mn/en/read/15532

 


[1] "Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" IRIM Судалгааны хүрээлэн http://www.irim.mn/news/645

";}