Хараат бус Судалгааны Хүрээлэн нь ‘Архангай аймгийн Булган сумын Ойт хээрийн бүсийн ОНТХГ-ийн оршин суугчдын нийгэм-эдийн засгийн суурь судалгаа’-ны шинэ төслийг ‘Лондоны Амьтан Судлалын Нийгэмлэг’-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхлээд байна.
Энэхүү судалгааны зорилго нь тухайн орон нутагт зэрлэг ан амьтан, ойн менежментийн үйл ажиллагаатай холбоотой нийгэм-эдийн засгийн суурь судалгаа хийж, чиг хандлагыг тодорхойлох явдал юм. Тухайлбал:
- Орон нутгийн иргэдийн амьжиргаа, орлогын гол эх үүсвэр, төрөлжүүлэлт, тэдгээрт тулгарч буй гол сорилтуудыг тодорхойлох;
- Орон нутгийн байгалийн нөөцийн доройтлын төвшинг тодорхойлох, гол үндсэн аюул заналхийлэл, асуудлуудыг олж илрүүлэх;
- Биологийн төрөл зүйлийн доройтол, орон нутгийн амьжиргааны тогтвортой байдлыг хангах;
- Төслийг дэмжих замаар орон нутгийн иргэд тогтвортой хөгжлийг бий болгох боломжтой ногоон амьжиргааны олон янз байдлыг судлах;
- Жендэрийн асуудал болон эмзэг бүлгийн хүмүүсийн нөхцөл байдлыг судлах;
Дээрх зорилтууддаа хүрэхийн тулд төслийн баг нь холбогдох баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, тоон болон чанарын аргуудыг ашиглан судлах болно. Судалгааны ажлын үр дүн нь орон нутгийн иргэдийн нийгэм-эдийн засгийн цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэлтэй байна.
";}