Мэдээ мэдээлэл
Төрийн албан хаагчдын “Судалгааны Арга Зүй” болон “MS Excel програмын ашиглалт”-ын чадварыг сайжруулах сургагч багш нарыг бэлтгэх сургалтын төсөл эхэллээ
31/08/2018
Төрийн албан хаагчдын “Судалгааны Арга Зүй” болон “MS Excel програмын ашиглалт”-ын чадварыг сайжруулах сургагч багш нарыг бэлтгэх сургалтын төсөл эхэллээ
a:3:{s:10:"short_desc";s:547:"Хороо, дүүрэг, нийслэлийн түвшний төрийн албан хаагч нарын “Судалгааны арга зүй” “MS Excel програмын Анхан, Дунд, Ахисан түвшний сургалт” -ний талаарх чадавхыг сайжруулах зорилготой сургагч багшийг бэлдэх сургалт зохион байгуулах, гарын авлага боловсруулах төсөл 2018 оны 07-р сараас хэрэгжиж эхэллээ. ";s:5:"image";s:29:"Capacity Building-TAF-Tra.png";s:4:"desc";s:3089:"

Азийн Сан болон Швейцарийн Хөгжлийн Агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг Сайжруулах төсөл” нь 2015 оноос эхлэн Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөрөнгө оруулалт, төрийн үйлчилгээг төлөвлөн хүргэх нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх зорилттой үе шаттайгаар хэрэгжиж  байна.

Энэ удаад уг төслийн хүрээнд манай ИРИМ Хараат бус Судалгааны Хүрээлэнтэй хамтран хороо, дүүрэг, нийслэлийн түвшний төрийн албан хаагч нарын “Судалгааны арга зүй” “MS Excel програмын Анхан, Дунд, Ахисан түвшний сургалт” -ний талаарх чадавхыг сайжруулах зорилготой сургагч багшийг бэлдэх сургалт зохион байгуулах, гарын авлага боловсруулах төсөл 2018 оны 07-р сараас хэрэгжиж эхэллээ.

Төслийн бэлтгэл үе шатанд хороо, дүүрэг, нийслэлийн түвшний төрийн албан хаагчдын хэрэгцээг тодорхойлох зорилгоор ярилцлага авч “Хэрэгцээ Тодорхойлох” хэлэлцүүлэг зохион байгуулахаар ажиллаж байна. Гарын авлага болон сургалтыг илүү практикт суурилсан, төслийн үр шимийг хүртэгчдийн эрэлт хэрэгцээнд суурилсан байхаар төлөвлөж байна.

Төслөөс хүлээгдэж буй үр дүн

Төслийн үр шимийг 1000 гаруй төрийн албан хаагчид хүртэх бөгөөд цаашлаад энэ нь Монгол улсын засаглалын үндсэн нөөц болох боловсон хүчнүүдийн чадварыг сайжруулах, төрийн албаны ажил үйлчилгээний чанарыг сайжруулах, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах гэх мэт олон үр дүнгүүдийг хүлээж байгаа юм.

Цаашид та бүхэндээ төслийн явц бүрт мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.

";}