a:3:{s:10:"short_desc";s:993:"“Хараат Бус Судалгааны Хүрээлэн” Японы Хүүхдийг Ивээх Сангийн захиалгаар 2018 оны 4 дүгээр сараас эхлэн Улаанбаатар хотын гурван дүүрэг (Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан) Ховд, Өвөрхангай аймгуудад хэрэгжиж эхлээд буй “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн хэрэгцээ тодорхойлох судалгааг хийж гүйцэтгэлээ. Тус төсөл нь төрийн өмчийн сургууль (ЕБС) болон насан туршийн боловсролын төвд (НТБТ) суралцаж буй боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүд (ТХХ)-д хүртээмжтэй боловсрол олгох зорилготой. ";s:5:"image";s:7:"SDC.jpg";s:4:"desc";s:6058:"
“Хараат Бус Судалгааны Хүрээлэн” Японы Хүүхдийг Ивээх Сангийн захиалгаар 2018 оны 4 дүгээр сараас эхлэн Улаанбаатар хотын гурван дүүрэг (Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан) Ховд, Өвөрхангай аймгуудад хэрэгжиж эхлээд буй “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн хэрэгцээ тодорхойлох судалгааг хийж гүйцэтгэлээ. Тус төсөл нь төрийн өмчийн сургууль (ЕБС) болон насан туршийн боловсролын төвд (НТБТ) суралцаж буй боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүд (ТХХ)-д хүртээмжтэй боловсрол олгох зорилготой.
Энэхүү судалгааны хүрээнд Хараат Бус Судалгааны Хүрээлэн ТХХ-ийг тэгш хамруулан сургаж буй өнөөгийн бүтэц, тогтолцоо, практикийг үнэлэх, эцэг эх, багш нарын ТХХ-тэй ажиллах мэдлэг, арга зүй, оролцоог үнэлэх, ЕБС, НТБТ-ийн хэрэгцээг тодорхойлж, үр дүнд нь үндэслэн төслийн үйл ажиллагаанд ашиглахуйц нотолгоо, санал зөвлөмжийг боловсруулах зорилготой ажиллалаа.
Судалгаа 2018 оны 04 дүгээр сараас 08 дугаар сарын хугацаанд үргэлжилсэн. Судалгаанд асуумж, хагас бүтэцлэгдсэн ярилцлага, гүнзгийрүүлсэн ярилцлага, кейс судалгаа зэрэг тоон болон чанарын аргуудыг хослуулан боловсролын гол оролцогч талууд болох багш, эцэг эх, сургалтын менежер, мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 686 оролцогчийг хамруулсан. Нийт 630 асуумж, 43 хагас бүтэцлэгдсэн ярилцлага, 3 гүнзгийрүүлсэн ярилцлага, 10 кейс судалгааг гүйцэтгэж мэдээлэл цуглууллаа.
Судалгаагаар зорилтот сургуулиудын хүрээнд дараах үр дүнгүүд гарсан:
- ЕБС, НТБТ-ийн багш нарын дунд ТХХ-ийг ЕБС-д тэгш хамруулан сургах боломжтой эсэх талаар хоёрдмол, эргэлзээтэй байр суурь, хандлага түгээмэл байлаа. Судалгаанд хамрагдсан хоёр багш тутмын нэг нь ТХХ ЕБС-д тэгш хамрагдан суралцах эрхтэй хэдий ч тусгай сургуульд суралцах нь хүүхдийн сурлагын амжилтанд эерэг нөлөөтэй гэж үзсэн. Ялангуяа ЕБС-ийн багш нарын хувьд оюун ухааны бэрхшээлтэй, аутизмтай, эпилепситэй буюу уналт, таталт өгдөг хүүхдүүд ЕБС-д суралцах боломжгүй гэж хариулжээ. Багш нарын дээрх сөрөг байр суурьт ТХХ-ийг хүлээн авах боловсролын орчны бэлэн бус байдлууд нөлөөлж байгаа нь судалгаанд оролцогчдын байр сууриас харагдаж байв.
- ТХХ-ийг тэгш хамруулан сургахад сургуулийн орчинд хамгийн их тулгамдаж буй асуудлуудад (1) ТХХ-ийг сургах аргачлал, арга зүй, модуль, хөтөлбөр дутмаг, (2) ТХХ-тэй ажиллах багш нарын мэдлэг, чадвар, туршлага сул, (3) ТХХ-ийн талаарх бусад хүүхдүүдийн эцэг эхийн ойлголт дутмаг, сөрөг хандлагатай байдаг, (4) ТХХ-ийг сургах сургалтын материал, хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж хангалтгүй зэрэг асуудлуудыг багш нар нэн тэргүүнд онцлон үзсэн. Судалгааны дүнгээс үзэхэд цаашид ТХХ-тэй багш нарыг чадавхжуулахад нэн тэргүүнд тухайн сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн хөгжлийн бэрхшээлийн нийтлэг төрөл, тэдгээрийн онцлогт тохируулан ажиллах арга, ТХХ-ийг эрт илрүүлэх, үнэлэх, оношлох арга зүйн сургалтуудын хэрэгцээ өндөр байна.
Судалгааны багийн зүгээс энэхүү судалгааг амжилттай зохион байгуулж, хэрэгжүүлэхэд тал бүрийн туслалцаа дэмжлэг үзүүлсэн Японы Хүүхдийг Ивээх Сангийн төслийн хяналт үнэлгээний баг болон судалгааны бүхий л үе шатанд идэвхитэй хамтран ажилласан зорилтот дүүрэг, орон нутгийн удирдлага, ЕБС болон НТБТ-ийн сургалтын менежер, багш нар болон нийт судалгаанд оролцсон эцэг эхчүүдэд талархал илэрхийлье.
";}