Мэдээ мэдээлэл
“Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв” төслийн үр дүнгийн судалгаа хийгдлээ
07/12/2018
“Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв” төслийн үр дүнгийн судалгаа хийгдлээ
a:3:{s:10:"short_desc";s:644:"Монгол Улсын нийт аж ахуйн нэгжийн 90%-ийг жижиг, дунд бизнес бүрдүүлж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн 39%-ийн эзэмшилд эмэгтэй бизнес эрхлэгчид оролцдог бөгөөд 36% -ийг эмэгтэйчүүд дангаараа удирдан авч явж байна. Эмэгтэй бизнес эрхлэгчид голдуу хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, оёдол, гар урлал болон үйлчилгээний салбаруудад идэвхтэй ажиллаж байна. ";s:5:"image";s:17:"IMG_2173 (1).jpeg";s:4:"desc";s:4147:"

Монгол Улсын нийт аж ахуйн нэгжийн 90%-ийг  жижиг, дунд бизнес бүрдүүлж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн 39%-ийн эзэмшилд  эмэгтэй бизнес эрхлэгчид  оролцдог бөгөөд 36% -ийг эмэгтэйчүүд  дангаараа  удирдан авч явж  байна. Эмэгтэй бизнес эрхлэгчид голдуу хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, оёдол, гар урлал болон үйлчилгээний салбаруудад идэвхтэй ажиллаж байна. Түүнчлэн эмэгтэйчүүд банк, санхүүгийн байгууллагуудын итгэл хүлээсэн найдвартай зээлдэгчид болж (жишээ нь бичил зээл), өрхийн орлогод, цаашлаад нийт улс орны эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа юм. Гэвч, бизнес эрхлэх явцад тэдэнд олон тооны саад бэрхшээл тулгарч, шантрах, урам зоригоор дутах, эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаагаа зогсооход хүргэдэг байна. Ялангуяа санхүүгийн тогтвортой эх үүсвэр хомс, хөнгөлөлттэй зээлд холбогдох боломж бага, бизнес эрхлэх менежментийн мэдлэг, ур чадвар дутмаг болон гэр бүлийн үүрэг хариуцлага гол дарамт болдог байна.

Эдгээр сорилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Солонгосын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (КОЙКА) санхүүжилтээр Азийн Сан Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-ийг байгуулан 2016-2018 онд (I үе шат) бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлсэн байна. Манай байгууллага уг төслийн үр дүнд үнэлгээний судалгаа хийж, төслийн II шатны нээлтийн арга хэмжээнд танилцууллаа.

     

Үнэлгээний үр дүнгээс харахад, бичил болон жижиг бизнес эрхлэгчдэд хамгийн ихээр тулгарч буй асуудал нь үйл ажиллагаа эхэлсэн эхний гурван жилдээ тогтвортой тэсч үлдэн ажиллах явдал юм. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд цаашид өөрийн ажиллах зах зээл, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг гүнзгий танин мэдэх, тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг бусдаас өөрөөр санал болгох, ажиллах хүчээ зөв тогтоон барих, дарамт багатай санхүүгийн эх үүсвэртэй холбогдох, санхүүгийн бүртгэл, тайлагналтын ур чадварыг хөгжүүлэх дэмжлэгүүд хамгийн их хэрэгцээтэй байна.

Судалгааны товч үр дүнтэй доорх инфографикаас танилцана уу.

 

  

";}