Манай байгууллага 2015 оноос жил бүр "Жилийн Хүлээн Авалт" зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд жил бүр тодорхой сэдвийг хөндөж, тухайн асуудлаар талуудын ойлголтыг нэмэгдүүлэхийг зорьдог билээ. Энэ жилийн хүлээн авалт нь IRIM Судалгааны Хүрээлэн үүсгэн байгуулагдсаны Арван жилийн ойн баяр тохиож байгаагаараа онцлог болсон.
IRIM-ийн Ерөнхийлөгч Х. Бэхбат доктор энэхүү арга хэмжээг нээж үг хэлсэн бөгөөд байгууллагын ололт амжилт, ойрын ирээдүйд төлөвлөж буй ажлуудыг онцолсон. Түүнчлэн IRIM-ийн Захирал Ц. Батсугар байгууллагын алсын хараа, үнэт зүйлс, зарчмуудын талаар эрхэм хүндэт зочиддоо танилцуулсан.
IRIM нь 2008 онд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр анх үүсгэн байгуулагдсан бол өнөөдөр 25 ажилтантай, Монголын судалгаа шинжилгээний тэргүүлэх байгууллагуудын нэг болсон байна. IRIM нь хараат бус, мэргэжлийн судалгаа шинжилгээ болон өндөр чанартай мэдээллээр хангах нийгмийн хэрэгцээнд тулгуурлан байгуулагдсан. Бид дэлхийн жишигт нийцсэн, хараат бус судалгаа зөвлөх үйлчилгээ хүргэдэг Монголын туршлагад тулгуурласан мэдлэгийн төв болохоор зорилго тавин ажиллаж байна.
Энэхүү боломжийг ашиглан бидэнтэй хамтран ажилладаг, бидний үйл ажиллагааг дэмждэг бүхий л хамтрагч харилцагч нартаа гүнээ талархал илэрхийлье.
";}