IRIM Судалгааны хүрээлэн “World Learning” олон улсын байгууллагын хэрэгжүүлдэг LEAD Mongolia хөтөлбөрийг дэмжин ажиллаж ирсэн билээ. Уг хөтөлбөр нь Монгол улсад ардчиллыг бэхжүүлэх үйлсэд чадавхтай залуу үеийнхний дуу хоолой, оролцоог бэхжүүлэхэд чиглэдэг. Өнгөрөгч амралтын өдрөөр манай хүрээлэнгийн зөвлөх Л.Цэлмэгсайхан LEAD Mongolia 2019 хөтөлбөрийн оролцогчдод тэдний хэрэгжүүлэх нийгэмд чиглэсэн төслүүдийн үр нөлөөг хэрхэн хэмжиж, үнэлэх талаар семинар зохион байгууллаа.
LEAD Mongolia 2018 хөтөлбөрийн оролцогчид ажилгүйдлийг бууруулах, хотжилт ба байгаль орчин, авилга ил тод байдлын чиглэлээр төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
";}