Манай байгууллага нь төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдлын мониторинг үнэлгээг 2011, 2014, 2015, 2016, 2017, 2018 онуудад тус тус хийж гүйцэтгэсэн. Төр засгийн мэдээлэл, үйлчилгээг иргэдэд илүү хялбар, хурдан шуурхай хүргэх суваг нь төрийн байгууллагын цахим хуудас юм. Тийм ч учраас төр болон иргэдийн харилцааг сайжруулах үндсэн хэрэгсэл төрийн байгууллагуудын цахим хуудас болж байна. Ялангуяа хурдтай өөрчлөгдөж буй өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлага, мэдээлэл харилцаа холбооны боломжууд, хүмүүсийн амьдралын хэв маяг нь энэхүү сувгийг үр дүнтэй ашиглахыг улам зайлшгүй болгож байна.
Энэхүү мониторингийн үндсэн зорилго бол төрийн байгууллагуудын цахим хуудасны "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль" ба "Шилэн дансны тухай хууль" -ийн зохицуулалт, хэрэгжилтийг хэмжих юм.
Энэхүү тайланд 81 төрийн байгууллагын албан ёсны цахим хуудас хамарсан ба үр дүнг өмнөх онтой харьцуулж үзүүлсэн. Мониторингийн 5 шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулахдаа "хэмжигдэхүйц", "хэрэгжихүйц", "бодитой" байх зарчмыг баримталсан. Шалгуур үзүүлэлтэнд:
1. Мэдээллийн холбогдолтой байдал
2. Мэдээллийн найдвартай байдал
3. Мэдээллийн цаг үеийн байдал
4. Цахим хуудасны хүртээмжтэй байдал
5. Хэрэглэхэд хялбар байдал багтана.
Дээрх үндсэн таван үзүүлэлтийн тусламжтайгаар, цахим хуудасны мэдээллийн дөрвөн хүрээ болох үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв болон худалдан авах ажиллагааны ил тод байдлыг үнэлсэн.
Энэхүү мониторинг үнэлгээ нь төрийн байгууллагын цахим хуудасны үр ашигтай байдал хэрхэн сайжирч эсвэл муудаж буйг бүртгэн гаргаж, эрэмбэ үүсгэн, тогтмол сайжруулах хөшүүрэг болж байгаа юм.
Энд дарж тайлантай танилцана уу.
";}