Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ), Азийн Сантай хамтран хэрэгжүүлсэн “Хотын засаглалыг сайжруулах” төслийн хүрээнд IRIM Судалгааны Хүрээлэн Нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын судалгаа, MS Excel програмын ур чадварыг сайжруулахаар “Судалгааны арга зүй”, “MS Excel програмын гарын авлага”-ыг төслийн үр шим хүртэгчид болон сургагч багш нарт зориулан боловсруулж дууслаа.
Эдгээр гарын авлагыг төрийн албан хаагчдын бодит хэрэгцээн дээр тулгуурлан боловсруулсан бөгөөд төрийн албан хаагч нарын дунд “Хэрэгцээ тодорхойлох хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж хэлэлцүүлгийн үр дүн дээр тулгуурлан гарын авлагуудыг боловсруулж эхэлсэн. Үүний дараагаар төрийн албан хаагчдад “Туршилт сургалт”-ийг зохион байгуулан гарын авлагад санал авж сайжруулан эцэслэсэн.
Гарын авлага боловсруулах төслийн бас нэгэн чухал үйл ажиллагаа бол нийслэлийн хороо, дүүргийн нийт албан хаагчдад сургалт орох сургагч багш нарыг бэлтгэх сургалт байсан юм. Энэхүү “Сургагч багшийн сургалт” нь 11-р сарын 28-30-ны өдрүүдэд Үндэсний статистикийн хорооны 13 мэргэжилтнүүд хамрагдаж амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Судалгааны арга зүй, MS Excel програмын сургалтууд нь 2019 оны 2-р сараас эхлэн төрийн албан хаагч нарт орох юм.
Энэхүү гарын авлагууд нь захиалагчийн өмч бөгөөд хэрвээ та сонирхож байвал Азийн сантай холбоо барина уу.
";}