Мэдээ мэдээлэл
Монголын нийгмийн сайн сайхан байдлын судалгааны тойм тайлан бэлтгэгдэн гарлаа
03/01/2019
Монголын нийгмийн сайн сайхан байдлын судалгааны тойм тайлан бэлтгэгдэн гарлаа
a:3:{s:10:"short_desc";s:438:"Уг тайланд ашиглаж буй нийгмийн сайн сайхан байдал гэдэг нь “аз жаргал” хэмээх ойлголтоос илүү өргөн хүрээтэй ойлголт юм. Уг ойлголтоор нийгэм ба хувь хүний субъектив үнэлгээ, мэдрэмж мөн нийгмийн гишүүд хоорондын харилцааг илэрхийлдэг.";s:5:"image";s:36:"bandicam 2019-01-03 16-57-01-765.jpg";s:4:"desc";s:4891:"


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бид зөвхөн материаллаг баялаг бүхий нийгэм биш харин иргэд нь бие биедээ харилцан итгэдэг, хамтран ажилладаг, харьцангуй тэгш, амар тайван, аз жаргалтай, сайн сайхан нийгмийг цогцлоохыг хүсдэг. Харин ийм нийгмийг бүрдүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэхийн тулд уламжлалт ДНБ зэрэг эдийн засгийн хэмжүүрээс гадна нийгмийн сайн сайхан байдлыг илэрхийлсэн хэмжүүр, үзүүлэлтийг ашиглах шаардлагатай.

“Нийгмийн сайн сайхан байдлын судалгаа”-ны тайлан нь нийгмийн дэвшилд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаарх ойлголтыг сайжруулахад тусалж, баримт нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргалтыг дэмжихэд хувь нэмрээ оруулна гэж бидний зүгээс найдаж байна.

Уг тайланд ашиглаж буй нийгмийн сайн сайхан байдал гэдэг нь “аз жаргал” хэмээх ойлголтоос илүү өргөн хүрээтэй ойлголт юм. Уг ойлголтоор нийгэм ба хувь хүний субъектив үнэлгээ, мэдрэмж мөн нийгмийн гишүүд хоорондын харилцааг илэрхийлдэг.

Энэхүү судалгаагаар, 15 ба түүнээс дээш насны 2318 хүнтэй таблет болон цаасан асуулга ашиглан нүүр тулсан ярилцлага хийсэн. Судалгааг 2016 оны 6-р сараас 2017 оны 11 сар хүртэлх хугацаанд 4 удаагийн давтамжтайгаар явуулсан. Судалгаанд  дараах аймаг, хотуудыг хамруулсан: Баянхонгор, Дорнод, Говь-Алтай, Хэнтий, Ховд, Сэлэнгэ, Өмнөговь, Өвөрхангай, Завхан ба Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотууд.

Нийгмийн сайн сайхан байдлын судалгаа нь IRIM Хараат бус судалгааны хүрээлэнгийн Монголын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн мэдлэгийн төв болох эрхэм зорилгодоо хүрэх нэг алхам, илэрхийлэл болж байгаа юм.

Бид цаашдаа Монгол дахь нийгмийн нийцэл, субъектив сайн сайхан байдлыг үргэлжлүүлэн судлах, судалгааны мэдээллийг Англи, Монгол хэл дээр онлайнаар нийтлэх, судалгааны хамрах хүрээг тэлэх, бодлогын өөрчлөлт бий болгох нөлөөллийн ажилд нээлттэй ашиглах боломжтой болгохын төлөө ажиллаж байна.

Тиймээс та бүхэн бидний санаачилгад дараах байдлаар нэгдээрэй:

  • Бидний зорьж буй ажилд санхүүгийн хувь нэмэр оруулах
  • Өөрийн цагаа бидэнд зориулж сайн дурын ажил хийх
  • Бидний судалгааны тайлан болон мэдээллийг ашиглах
  • Бидэнтэй эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг бий болгох
  • Бидэнтэй бодлогын түншлэлийг бий болгох
  • Судалгааны талаар үзэл бодлоо бидэнтэй хуваалцах, санал өгөх.
";}