Мэдээ мэдээлэл
Өмнөговь аймгийн уул уурхай ба усны менежмент, хяналт шинжилгээний сургалтад хамрагдсан иргэд, олон нийтийн зан үйл, дадалд гарсан өөрчлөлтийг хэмжих судалгаа
10/01/2019
Өмнөговь аймгийн уул уурхай ба усны менежмент, хяналт шинжилгээний сургалтад хамрагдсан иргэд, олон нийтийн зан үйл, дадалд гарсан өөрчлөлтийг хэмжих судалгаа
a:3:{s:10:"short_desc";s:376:"2018 оны 9 сараас ОУСК захиалгаар Өмнөговь аймгийн уул уурхай ба усны менежмент, усны хяналт-шинжилгээний чиглэлээр хийгдсэн сургалтын үр дүнг үнэлэх хяналт-шинжилгээ, үнэлгээний төслийг хэрэгжүүлж эхэлсэн";s:5:"image";s:40:"bandicam 2019-01-10 10-43-08-210 (1).jpg";s:4:"desc";s:4358:"

Дэлхийн Банкны салбар байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) нь 2004 оноос хойш Монгол Улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж ирсэн. IRIM Судалгааны Хүрээлэн ОУСК-тай 2013 онд Өмнөговь аймгийн усны талаар иргэдийн мэдлэг хандлагыг тодорхойлох суурь судалгааг гүйцэтгэсэн.  Мөн 2015 онд судалгааны үр дүнг талуудад танилцуулах хэлэлцүүлгийн бүх сумдаар зохион байгуулах төслүүдэд тус тус хамтарч ажиллаж байсан. Харин энэ удаад 2018 оны 9 сараас ОУСК захиалгаар Өмнөговь аймгийн уул уурхай ба усны менежмент, усны хяналт-шинжилгээний чиглэлээр хийгдсэн сургалтын үр дүнг үнэлэх хяналт-шинжилгээ, үнэлгээний төслийг хэрэгжүүлж эхэлсэн.   Уг сургалтыг 2014 оноос хойш Састайнабилити Ийст Эйжия  ХХК нь иргэд олон нийт, төрийн байгууллага болон уул уурхайн компаниудын дунд Өмнөговь, Улаанбаатар, Дундговь болон Төв аймаг зэрэг зорилтот газруудад зохион байгуулсан. Сургалтын зорилго нь бүлгүүдийн дунд уул уурхай, усны менежментийн талаар үндсэн ойлголтыг бий болгох, улмаар усыг зөв  зүйтэй ашиглах хандлага, зан үйлийг өөрчлөх байв.   

Тус үнэлгээний зорилго нь (1) ундны болон аж ахуйн усныхаа чанар болон түвшинд хяналт шинжилгээ хийх талаар мэдлэг нэмэгдсэн эсэх; (2) устай холбоотой эрсдэл, боломжуудаа үнэлдэг эсэх; (3) сургалтаар олж авсан мэдлэгээ ашиглан олж харсан эрсдэл боломжоо шийдвэрлэх арга хэмжээ авч байгаа эсэх; (4) усыг зөв зохистой ашиглах тогтсон зан үйл, дадал тогтсон эсэх, тогтвортой арга хэмжээ, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлдэг болсон эсэх зэрэг дөрвөн үе шатаар сургалтын үр дүн, өөрчлөлтийг хэмжих юм.  

Төслийн мэдээлэл цуглуулалт Өмнөговь аймгийн 15 сумдад 11 сарын сүүлээр хийгдсэн ба 996 иргэдийг хамруулав. Сургалтад хамрагдсан иргэдээс гадна тэдгээрт гарсан өөрчлөлтийг хэмжих зорилгоор сургалтад хамрагдаагүй хяналтын бүлэг нь нийт түүврийн 60 хувийг бүрдүүлж байна. Сургалтын үр дүнд бий болсон бодит өөрчлөлт, сайн туршлага, шалтгаан зэргийг тодруулах үүднээс 39 ганцаарчилсан ярилцлагын мэдээллийг цуглуулав.

   

Сургалтын үр дүн болон сургалтыг сайжруулах арга зам, санал зөвлөмжийг төслийн баг боловсруулж захиалагч талд тайлангийн хамт хүргүүлэхээр төслийн баг ажиллаж байна.

";}