Мэдээ мэдээлэл
21-р зууны Ардчилал: Сорилтууд болон Цаашдын Хандлага сэдэвт Олон Улсын хурлыг амжилттай зохион байгуулсан.
10/01/2019
21-р зууны Ардчилал: Сорилтууд болон Цаашдын Хандлага сэдэвт Олон Улсын хурлыг амжилттай зохион байгуулсан.
a:3:{s:10:"short_desc";s:577:"21-р зууны Ардчилал: Сорилтууд болон Цаашдын Хандлага сэдэвт Олон Улсын хурлыг Дэлхийн  Нийгмийн Сангийн захиалгаар (ДНС) болон Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА) болон Ничеталын их сургуулийн (University of Neuchatel) дэмжлэгтэйгээр IRIM судалгааны хүрээлэн 2018 оны 7-р сарын 9, 10-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан.";s:5:"image";s:26:"Conference photos (45).jpg";s:4:"desc";s:3414:"

Бид 21-р зууны Ардчиллын гуравдугаар давалгааны сорилтуудтай нүүр тулгараад байна. Дэлхийн ихэнхи улс энэ давалгаанд нэгдсэн боловч ололт амжилт, хүндрэл бэрхшээл одоог хүртэл байсаар байна. Ийм учир, ардчилал нь аливаа нэг улс, бүс нутгийн асуудал биш, харин бүх нийтийн үнэ цэнэ юм. Дэлхий даяарх ардчиллын цар хүрээ шинэ мянганд ардчиллын эрүүл тогтолцооны тухай ойлголтыг анхаарч авч үзэх хэрэгтэйг харуулж байна. 21-р зууны Ардчилал: Сорилтууд болон Цаашдын Хандлага сэдэвт Олон Улсын хурлыг Дэлхийн  Нийгмийн Сангийн захиалгаар (ДНС) болон Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА) болон Ничеталын их сургуулийн (University of Neuchatel) дэмжлэгтэйгээр IRIM судалгааны хүрээлэн 2018 оны 7-р сарын 9, 10-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан.

Хурлын үндсэн зорилго нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа эрдэмтэд ардчилал, түүний үндсэн санааны тухай хэлэлцэх академик орчин бий болгохыг зорив. Уг хурал нь ардчиллын өнөөгийн мэтгэлцээнүүдэд тулгамдаж буй асуудлыг авч үзэх, ялангуяа Ази төдийгүй дэлхий дахинд ардчиллын үйл явц дахь өнөөгийн өөрчлөлтийг судлах зорилготой байв.

Нийт 31 илтгэгчид хурлын үеэр илтгэлээ танилцуулав. Түүнчлэн хурлын үндсэн илтгэгч болох Берклигийн Калифорнийн Их Сургуулийн доктор Стивен Фиш, Улс төрийн Боловсролын Академийн доктор Дамбын Ганбат, Гриффит Их Сургуулийн Олон Улсын Бизнес, Ази судлалын доктор Такан Саркер нар хурлын гол сэдвүүдийг танилцуулсан илтгэлийг тавилаа. Хуралд 14 өөр улс орны томоохон сургуулиудын 16 эрдэмтэн, Монголын 15 эрдэмтэд өөрсдийн илтгэл, өгүүллээ танилцуулав. Хуралд 94 оролцогчид оролцсон ба их дээд сургуулиуд, ТББ, донор байгууллага, олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээлэл, бие даасан судлаачдын төлөөллөөс оролцов.  

Хурлын сэтгүүлийг Англи, Монгол хэл дээр хэвлүүлэхээр төслийн баг ажиллаж байна.

";}