Эрүүл мэндийн яам нь “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2019-2026)” боловсруулах төслийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2018 оны 4 дүгээр сараас хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/529 дүгээр тушаалаар “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг” - ийг байгуулаад байна. Ажлын хэсгийн эхний уулзалт 2019 оны 01 сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа. Ажлын хэсгийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж удирдаж, ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн дарга, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон төрийн бус байгууллагын төлөөлөл нар оролцлоо. Уулзалтаар “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх aрга зам” төслийг хэлэлцэж, санал өгөв.
Төслийн талаарх товч мэдээлэл
Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх тус төсөл эрүүл мэндийн салбарын хөгжлийг 2019-2026 оны хугацаанд чиглүүлэх “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулахад дэмжлэг үзүүлнэ. Тус төлөвлөгөөг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, дунд хугацааны зардал, хөрөнгө оруулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хүрээ гэсэн дагалдах баримт бичгүүдийн хамт боловсруулахаар ажиллаж байна. Тус төслийг олон улсын зөвлөх байгууллага – Conseil Sante болон үндэсний зөвлөх – Independent Research Institute of Mongolia (IRIM) судалгааны байгууллагын олон улсын болон үндэсний зөвлөхөөс бүрдсэн Зөвлөх баг хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн бүх түвшний байгууллагын жилийн төлөвлөгөө, төсвийг боловсруулахад эдгээр баримт бичгийг гол чиглэл болгон ашиглана. Эрүүл мэндийн салбарын тус төлөвлөгөөг боловсруулах үйл явцыг Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, түүнийг дагалдах нийтлэг журамд заасан зарчим, үе шат, заалтын дагуу явуулснаар үндэсний бодлогын нэгдсэн тогтолцоотой уялдуулна.
";}