a:3:{s:10:"short_desc";s:463:"“Хараат Бус Судалгааны Хүрээлэн” “Глоб Интернэшнл Төв” ТББ-ын захиалгаар 2014-2018 оны хугацаанд Монгол орны 8 аймгийн 28 сургуульд хэрэгжсэн “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн үр нөлөөний түргэвчилсэн үнэлгээг гүйцэтгэлээ.";s:5:"image";s:13:"trgtrghrt.png";s:4:"desc";s:7355:"
“Хараат Бус Судалгааны Хүрээлэн” “Глоб Интернэшнл Төв” ТББ-ын захиалгаар 2014-2018 оны хугацаанд Монгол орны 8 аймгийн 28 сургуульд хэрэгжсэн “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн үр нөлөөний түргэвчилсэн үнэлгээг гүйцэтгэлээ.Төсөл нь боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар зорилтот аймаг, сумдад боловсролын илүү чанартай үйлчилгээ хүргэхэд хувь нэмрээ оруулах зорилготой хэрэгжсэн.
Манай байгууллага төслийн орон нутагт оруулсан хувь нэмэр, үр нөлөөг үнэлэх зорилгоор, зорилтот хоёр аймгийн 6 суманд үр нөлөөний түргэвчилсэн үнэлгээг зохион байгууллаа. Үнэлгээнд ЕБС-ийн захирал, багш, эцэг эх болон Аймгийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, орон нутгийн ТББ-уудын төлөөллүүдийг хамруулан 18 бүлгийн ярилцлага, 16 хагас бүтэцлэгдсэн ярилцлагыг гүйцэтгэж мэдээлэл цуглуулав.
Судалгааны үр дүнгээс танилцуулбал:
- Төслийн хүрээнд зорилтот сургуулиудад “Сургуулийн Эцэг Эх Багшийн Холбоо” (СЭЭБХ) гэсэн эцэг эх, багш нарын хамтын ажиллагаанд үндэслэн сургалтын чанар, сургуулийн орчныг сайжруулахад чиглэсэн бүтэц шинээр үүсгэн байгуулагдсан. Төслийн хугацаанд СЭЭБХ-дын зохион байгуулсан үйл ажиллагаа нь сургуулийн орчин, эцэг эхчүүдийн чадавхыг сайжруулахад тодорхой хувь нэмэр, өөрчлөлтийг авчирсан ба багш, эцэг эх, сурагчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн бүтэц гэж бүх талууд үзэж байв. СЭЭБХ-ны гишүүдийн 70-аас илүү хувийг эцэг эхчүүд бүрдүүлж байгаа нь эцэг эхчүүдийн сургуулийн үйл ажиллагаа нь дахь оролцоо нэмэгдсэнийг харуулж байсан хэдий ч тэдний идэвх оролцоо нь эцэг эхчүүдийн боловсролын түвшин, амьдарч буй байршил, СЭЭБХ-ны талаарх ойлголт, хандлага зэргээс хамаарч харилцан адилгүй байв.
- СЭЭБХ нь сургуулийн багш, ажилчидтай хамтран төслийн хүрээнд санал болгосон сургуулийн сэтгэлзүй, засаглал, материаллаг орчны үнэлгээг оролцогч талуудын оролцоонд үндэслэн тодорхойлох зорилготой “Сайн Сургуулийг Дэмжих Аргачлал” (ССДА)-ыг 3-4 удаа хэрэгжүүлэн сургуулийн орчноо үнэлсэн байсан. Тус үнэлгээгээр сургуулийн багш, эцэг эхчүүд сургуулийн орчинд тулгамдаж буй асуудлуудаа өөрсдийн оролцоотойгоор тодорхойлж, түүнийгээ шийдвэрлэх олон санаачилгыг хэрэгжүүлснээр төслийн эцэст сургуулийн материаллаг орчинд мэдэгдэхүйц эерэг өөрчлөлтүүд гарсан байв.
- Төслийн өөр нэг чухал зорилт нь аймаг орон нутгийн боловсролын салбарын төсвийн ил тод, эгэх хариуцлагыг бий болгох, бэхжүүлэх явдал байсан. Төслийн дүнд зорилтот аймгийн захиргааны байгууллагууд, ИНБ-ууд боловсролын салбарын төсвийн саналд иргэдийн саналыг авах нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх, сургалт зохион байгуулах, иргэдийн хяналтын бүлэг байгуулах зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулсан нь орон нутгийн иргэд, төр, ТББ-уудын төсөв, худалдан авах ажиллагааны талаарх мэдлэг, ойлголт, хандлагыг сайжруулахад тодорхой эерэг ахиц гаргажээ.
Дээр дурдсан эерэг үр дүнгүүд байсан боловч цаашид төсвийн ил тод, эгэх хариуцлагатай байдлыг хязгаарлаж буй бэрхшээлүүд байсаар байна.
Нэгтгэн дүгнэвэл, төсөл зорилтот орон нутагт боловсролын төсвийн ил тод байдлыг хангах чиглэлээр тодорхой өөрчлөлтийн эхлэлийг тавьж, талуудын суурь чадавх бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулжээ.
Үр нөлөөний түргэвчилсэн үнэлгээг зохион байгуулахад туслалцаа дэмжлэг үзүүлсэн Глоб Интернэшнл төв ТББ, “Бүх Нийт Боловсролын Төлөө!” Иргэний Нийгмийн Үндэсний Эсвэл ТББ-ын төслийн баг болон судалгааны бүх үе шатанд идэвхтэй хамтран ажилласан зорилтот сумдын орон нутгийн удирдлага, ерөнхий боловсролын сургууль болон СЭЭБХ-ны зохицуулагч, багш нар, нийт судалгаанд оролцсон эцэг эхчүүдэд талархал илэрхийлье.
";}