Мэдээ мэдээлэл
КОБЕ “Дэд бүтцийн төвийн хүртээмжтэй холбоотой нийгэм эдийн засгийн нөлөөллийн судалгаа”
19/03/2019
КОБЕ  “Дэд бүтцийн төвийн хүртээмжтэй холбоотой нийгэм эдийн засгийн нөлөөллийн судалгаа”
a:3:{s:10:"short_desc";s:395:"IRIM Судалгааны Хүрээлэн нь Японы KОБЕ Их Сургуулийн судалгааны багтай хамтарч “Монголын амьдралын хэв маяг болон соёлыг судлах” төслийг захиалагчийн сэтгэл ханамжид нийцүүлэн өнгөрсөн онд амжилттай хэрэгжүүлсэн. ";s:5:"image";s:21:"KOBE-Web news (1).jpg";s:4:"desc";s:3032:"

IRIM Судалгааны Хүрээлэн нь Японы KОБЕ Их Сургуулийн судалгааны багтай хамтарч “Монголын амьдралын хэв маяг болон соёлыг судлах” төслийг захиалагчийн сэтгэл ханамжид нийцүүлэн өнгөрсөн онд амжилттай хэрэгжүүлсэн.

Энэхүү төслийн үргэлжлэл болох “Дэд бүтцийн төвийн хүртээмжтэй холбоотой нийгэм эдийн засгийн нөлөөллийн судалгаа”-ны төслийг 2019 оны 1-р сараас 3-р сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлж дуусаад байна.

Дэд бүтцийн үйлчилгээний төвийн дахин төлөвлөлтийн хэсэгт орсон болон дахин төлөвлөлтийн хэсгийн гадна байрлах өрхүүдийн амьдралын хэв маяг, түүний онцлогийг судлах, харьцуулалт хийх нь уг төслийн гол зорилго байв. Судалгаанд СБД-ийн 18 болон ЧД-ийн 7-р хорооны нийт 670 орчим өрхийн өрхийн тэргүүлэгчдийг хамруулсан бөгөөд мэдээлэл цуглуулах явцад иргэдээс тэдний амьдралын хэв маяг болон төрөөс явуулж буй бодлогод хандах хандлага, иргэдийн хамтын ажиллагааны талаар асуух өвөрмөц асуултуудыг багтаасан асуумж  авсан. Үүнээс гадна энэхүү судалгаанд нэмэлт урамшуулал олгон гурван төрлийн сонирхолтой тоглоом тоглуулж шинэлэг аргачлал ашигласан нь судалгаанд оролцогсдын идэвхийг нэмэгдүүлж байсан. Мэдээлэл цуглуулалт дууссаны дараагаар тоон мэдээлэлд шат дараалалтайгаар чанарын хяналтуудыг хийж гүйцэтгэн захиалагчид эцсийн бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөөд байна.

Гэр хорооллын бүсэд, нэн ялангуяа дахин төлөвлөлтийн хэсэгт амьдардаг иргэдийн амьдралын онцлог, бүлгийн хамтын ажиллагаа, төрөөс баримталж буй бодлогод хандах хандлагын талаарх судалгааны үр дүнгүүд төслийн цаашдын өргөжилт болон хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт IRIM судалгааны баг хамт олон итгэлтэй байна.  

";}