Мэдээ мэдээлэл
IRIM cудалгааны хүрээлэн “Органик Хөдөө Аж Ахуйн Түншлэл” төслийн суурь судалгааны ажлыг амжилттай хэрэгжүүллээ
27/03/2019
IRIM cудалгааны хүрээлэн “Органик Хөдөө Аж Ахуйн Түншлэл” төслийн суурь судалгааны ажлыг амжилттай хэрэгжүүллээ
a:3:{s:10:"short_desc";s:817:"IRIM судалгааны хүрээлэн АДРА Монгол ОУБ-ын захиалгаар “Органик Хөдөө Аж Ахуйн Түншлэл” төслийн суурь судалгааны ажлыг гүйцэтгэж дуусаад байна. Төслийн зорилго нь Органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг Сэлэнгэ аймагт хөгжүүлэн, хамтын баталгаажуулалтын тогтолцоог бий болгож, талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, бага талбайд тариалан эрхлэгч иргэдийн амьжиргааг сайжруулах юм.";s:5:"image";s:8:"ADRA.png";s:4:"desc";s:2659:"

IRIM судалгааны хүрээлэн АДРА Монгол ОУБ-ын захиалгаар “Органик Хөдөө Аж Ахуйн Түншлэл” төслийн суурь судалгааны ажлыг гүйцэтгэж дуусаад байна. АДРА Монгол ОУ-ын байгууллагаас хэрэгжүүлж буй ‘Органик Хөдөө Аж Ахуйн Түншлэл’ төсөл нь 2018 оны 9 сараас эхэлсэн бөгөөд 2,5 жилийн хугацаанд Сэлэнгэ аймгийн 11 сумдад төвлөрөн хэрэгжих төсөл юм.

Төслийн зорилго нь Органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг Сэлэнгэ аймагт хөгжүүлэн, хамтын баталгаажуулалтын тогтолцоог бий болгож, талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, бага талбайд тариалан эрхлэгч иргэдийн амьжиргааг сайжруулах юм.

Манай байгууллага нь ‘Органик Хөдөө Аж Ахуйн Түншлэл’  төслийн суурь судалгааны ажлыг 2019 оны 1 дүгээр сараас гүйцэтгэж эхэлсэн бөгөөд зорилтот 11 сумдын 30 орчим хоршоод, тэдгээр хоршоодод гишүүнчлэлтэй иргэдийг судалгаанд хамруулсан.

Суурь судалгааны зорилго нь Сэлэнгэ аймагт байрлах хоршооны засаглал, хамтын ажиллагаа, органик хөдөө аж ахуй, хоршоодын хөгжил, хоршоодын гишүүдийн орлого, органик фермерийн мэдлэг, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй талуудын хамтын ажиллагааны нөхцөл байдлыг тодорхойлоход оршино.

Суурь судалгааны үр дүн мэдээллээс Сэлэнгэ аймаг дахь органик хөдөө аж ахуйн хөгжлийн түвшин, одоогийн нөхцөл байдлыг тодорхойлж болох бөгөөд цаашид органик хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд чухал суурь мэдээлэл болно гэж найдаж байна.

";}