IRIM 11 ЖИЛД: IRIM судалгааны хүрээлэн байгуулагдсаны 11 жилийн ойг тохиолдуулан 2018 онд хэрэгжүүлсэн “Бизнесийн ёс зүйт байдлын хөтөлбөр” төслийн голлох үр дүнг танилцуулж байна.
Уг төсөл нь манай улсын бизнесийн орчны ёс зүйт байдлыг баримт бичгийн нотолгоо дээр тулгуурлан сайжруулах, шинэчилсэн хөтөлбөрийг дэвшүүлэн хувийн салбар дахь авлигыг бууруулах зорилготой. Одоогоор дэлхийн ихэнх улс оронд бизнесийн буюу хувийн салбарт авлигатай тэмцэх нэгдсэн цогц үнэлгээний тогтолцоо байхгүй учир Транспэрэнси Интернэйшнл олон улсын байгууллага 2016 оноос эхлэн уг орон зайг нөхөх зорилгоор улс орон бүрд “Бизнесийн ёс зүйт байдлын хөтөлбөр” судалгааг хэрэгжүүлж эхэлжээ. Анхны гараа Мозамбик, Турк, Итали, Камбож зэрэг улсуудад хийгдсэн ба 2018 онд анх удаагаа уг хөтөлбөрийг үнэлэх ажил Монгол Улсад хийгдэж буйгаар онцлогтой.
";}