Мэдээ мэдээлэл
ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙН ЖЕНДЕРИЙН ҮНЭЛГЭЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
08/04/2019
ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙН ЖЕНДЕРИЙН ҮНЭЛГЭЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
a:3:{s:10:"short_desc";s:523:"IRIM судалгааны хүрээлэн нь Азийн Сангийн хэрэгжүүлдэг “Хотын засаглалыг сайжруулах нь” төслийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдэд төрийн захиргааны үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд тулгарч буй бэрхшээлийг илрүүлэх зорилгоор судалгааны төслийг 2019 оны 1 сараас эхлэн хэрэгжүүлж байна. ";s:5:"image";s:12:"IMG_5615.JPG";s:4:"desc";s:2928:"

IRIM судалгааны хүрээлэн нь Азийн Сангийн хэрэгжүүлдэг “Хотын засаглалыг сайжруулах нь” төслийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдэд төрийн захиргааны үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд тулгарч буй бэрхшээлийг илрүүлэх зорилгоор судалгааны төслийг 2019 оны 1 сараас эхлэн хэрэгжүүлж байна.

“Хотын засаглалыг сайжруулах нь” төслийг Азийн Сан нь Нийслэлийн засаг даргын тамгын газар (НЗДТГ)-тай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг бөгөөд уг төсөл нь төрийн үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд илүү хүртээмжтэй болгох, төвлөрлийг сааруулах, төрийн захиргааны үйлчилгээг хорооны түвшинд хүргэх туршилтыг явуулж байна. НЗДТГ дараагийн хэдэн жилүүдэд үйлчилгээг хорооны түвшинд хүргэж, иргэдэд ойртуулах, хүн төвтэй, хүний эрхэд суурилсан үйлчилгээ нэвтрүүлэхээр зорьж байгаа юм. Ингэхдээ Тогтвортой хөгжлийн зорилгын үндсэн зарчим болох “хэнийг ч ардаа хоцроохгүй байх” зарчмыг баримталж, төрийн үйлчилгээ хүртэж чадахгүй байгаа, хүртэхэд бэрхшээлтэй тулгардаг бүлгүүдэд ээлтэй үйлчилгээ үзүүлэхийн тулд зорилтот бүлгүүдэд чиглэсэн төрийн үйлчилгээний хүртээмжийн судалгааг хийх шаардлага бий болсон. 

Судалгааг Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй орлого багатай иргэд, залуучууд, ахмад настан, бэлгийн болон үндэстний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон иргэд болон шилжин ирэгч гэсэн бүлгүүдэд төвлөрөн гүйцэтгэнэ. Судалгааны үр дүн 5-р сард гарахаар төлөвлөж байгаа ба үр дүнд тулгуурлан төрийн үйлчилгээний хүртээмж ба жендерийн мэдрэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санал зөвлөмж боловсруулагдана.

";}