Манай байгууллага нь Азийн Хөгжлийн Банк болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ) хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлтэй үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ба тэдний боловсрол” сэдэвт үндэсний хэмжээний судалгааг 2019 оны 3 дугаар сараас 8 дугаар сарыг дуусталх хугацаанд гүйцэтгэхээр ажиллаж эхлээд байна.
Судалгаа нь цэцэрлэг болон сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн үндэсний хэмжээний тоон мэдээллийг цуглуулах, боловсролын тусгай хэрэгцээг хангахад тулгарч буй асуудлыг тодорхойлох үндсэн зорилготой.
Мөн судалгааны үр дүнг 2017 оны 11 сарын 29-ны өдөр МУ-ын Засгийн газрын 321-р тогтоолоор батлагдсан ’Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр 2018-2020‘-ийн зорилтуудыг хэрэгжүүлэх БСШУСЯ-ны стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад ашиглах юм.
Талбарын мэдээлэл цуглуулалтыг 2019 оны 5-6 сард нийслэлийн 9 дүүрэг болон 21 аймгийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба тус судалгаа нь хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах хэтийн зорилгыг хэрэгжүүлэх, баримт нотолгоонд суурилсан бодлого төлөвлөлтийг дэмжихэд нэн шаардлагатай мэдээллийг цуглуулах ач холбогдол бүхий судалгаа болно гэдэгт төслийн баг найдаж байна.
Төсөлтэй холбоотой мэдээллийг төслийн зохицуулагч Г.Жаргалмаатай (jargalmaa0717@gmail.com) холбогдон авах боломжтой.
";}