Мэдээ мэдээлэл
Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэх үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа
17/04/2019
Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэх үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа
a:3:{s:10:"short_desc";s:486:"Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сантай хамтран “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулах төслийг 2018 оны 4 дүгээр сараас 2019 оны 11-дүгээр сарын 30 хооронд хэрэгжүүлж байна.";s:5:"image";s:9:"3 (1).jpg";s:4:"desc";s:4812:"

Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сантай хамтран “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулах төслийг 2018 оны 4 дүгээр сараас  2019 оны 11-дүгээр сарын 30 хооронд хэрэгжүүлж байна. Төслийн хэрэгжилтийн хүрээнд Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг 2019-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлж, олон талт оролцогч талуудаас санал авах зорилгоор үндэсний зөвлөлдөх уулзалтыг 2019-ны 04 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Б.Бямбадорж удирдаж, ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга хатагтай Р.Оюунханд чиглүүлсэн ба уулзалтад төрийн болон олон улсын 70 гаруй байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Эдгээрээс дурдвал: Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, төрийн хэрэгжүүлэгч агентлагуудаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагууд оролцов. Олон улсын донор байгууллагуудаас АХБ, ЖАЙКА, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, КОИКА, Турк-ийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг, Хүүхдийг ивээх сан, Японы элчин сайдын яам, Кубын элчин сайдын яам, Энэтхэгийн элчин сайдын яамнуудаас төлөөллүүд оролцож санал өгч, цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

Төслийн талаарх товч мэдээлэл

Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх тус төсөл эрүүл мэндийн салбарын хөгжлийг 2019-2026 оны хугацаанд чиглүүлэх “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулахад дэмжлэг үзүүлнэ. Тус төлөвлөгөөг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, дунд хугацааны зардал, хөрөнгө оруулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хүрээ гэсэн дагалдах баримт бичгүүдийн хамт боловсруулахаар ажиллаж байна. Тус төслийг олон улсын зөвлөх байгууллага Conseil Sante болон үндэсний зөвлөх Independent Research Institute of Mongolia (IRIM) судалгааны байгууллагын олон улсын болон үндэсний зөвлөхөөс бүрдсэн Зөвлөх баг хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн бүх түвшний байгууллагын жилийн төлөвлөгөө, төсвийг боловсруулахад эдгээр баримт бичгийг гол чиглэл болгон ашиглана.  Эрүүл мэндийн салбарын тус төлөвлөгөөг боловсруулах үйл явцыг Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, түүнийг дагалдах нийтлэг  журамд заасан зарчим, үе шат, заалтын дагуу явуулснаар үндэсний бодлогын нэгдсэн тогтолцоотой уялдуулна. 

";}