Мэдээ мэдээлэл
Өмнөговь аймгийн уул уурхай ба усны менежмент, усны хяналт-шинжилгээний сургалтад хамрагдсан иргэд, олон нийтийн зан үйл, дадалд гарсан өөрчлөлтийг хэмжих судалгаа
07/05/2019
Өмнөговь аймгийн уул уурхай ба усны менежмент, усны хяналт-шинжилгээний сургалтад хамрагдсан иргэд, олон нийтийн зан үйл, дадалд гарсан өөрчлөлтийг хэмжих судалгаа
a:3:{s:10:"short_desc";s:388:"IRIM судалгааны хүрээлэн уг сургалтыг үнэлэх хяналт шинжилгээ, үнэлгээний төслийг 2018 онд эхлүүлсэн. Үнэлгээний зорилго нь сургалтад хамрагдсан иргэдийн мэдлэг, хандлага болон дадалд гарсан өөрчлөлтийг хэмжих юм.";s:5:"image";s:13:"IFC 1 (1).jpg";s:4:"desc";s:6682:"

Олон улсын Санхүүгийн Корпораци (ОуСК) нь Өмнийн бүсийн уул уурхайн салбарт уул уурхайн компаниудын усны менежмент, талуудын хамтын ажиллагаа, оролцоог сайжруулах чиглэлээр идэвхтэй ажилласаар  ирсэн.  Энэ хүрээнд 2014 оноос эхлэн Өмнөговь Аймагт Уул Уурхай ба Усны Менежмент, Усны Хяналт-шинжилгээний сургалтыг Sustainable East Asia ХХК-тай хамтран зохион байгуулсан. IRIM Судалгааны хүрээлэн уг сургалтыг үнэлэх Хяналт шинжилгээ, үнэлгээний төслийг 2018 онд эхлүүлсэн. Үнэлгээний зорилго нь сургалтад хамрагдсан иргэдийн мэдлэг, хандлага болон дадалд гарсан өөрчлөлтийг хэмжих юм. Судалгаанд 996 оролцогчдыг хамруулсан ба Өмнөговь аймгийн нийт 15 сумыг хамран хэрэгжив. Үнэлгээний арга зүйн хувьд суурь үзүүлэлт, мэдээлэл байхгүй учраас хяналтын (сургалтад хамрагдаагүй) болон зорилтот (сургалтад хамрагдсан) бүлгийг гарган, өөрчлөлтийг хэмжив. Түүнчлэн сургалтаас үүдсэн бодит өөрчлөлт, сайн туршлага тодорхойлох тодруулах үүднээс 39 ганцаарчилсан ярилцлагуудыг талбарт хийсэн.

Цуглуулсан мэдээлэлд боловсруулалт хийн, төслийн баг дараах дүгнэлтийг боловсруулж байна.

Сургалтын хамааралтай байдал: 2013 оны "Усны талаарх иргэдийн мэдлэг хандлагыг тодорхойлох судалгаа"-аар гарсан иргэдийн хэрэгцээ, асуудалтай нийцэж байгаа юм. Одоог хүртэл талуудын усны менежментийн туршлагыг сайжруулах хэрэгцээ шаардлага байсаар байна. Сургалтад усны хүрэлцээ, чанарын асуудалтай тулгарч буй малчдын оролцоо хангалтгүй байв.

Сургалтын үр өгөөжтэй байдал: Сургалтаас үүдэн сургалтын оролцогч талуудын хандлага, зан үйлд тодорхой хувиар өөрчлөлт гарсан. Зорилтот болон хяналтын бүлгийг харьцуулан үзэхэд сургалтад хамрагдсан – зорилтот бүлгийн мэдлэг нэмэгдсэн байна. Энэхүү өөрчлөлт бүлэгт бүрд харьцангуй адил гарсан байна. Хандлага, зан үйлийн хамгийн их өөрчлөлт нь уул уурхайн компанийн төлөөлөлд гарсан. Иргэд, олон нийтэд гарсан өөрчлөлт нь төрийн байгууллагын төлөөллүүдээс бага зэрэг өндөр гарсан байна.

Мэдлэг, хандлага болон дадалд гарсан өөрчлөлтийг хэмжихдээ дөрвөн түвшинд ангилан хэмжихэд дараах үр дүн гарсан.

Түвшин 1. Сургалт явагдсан сумдын талууд сургалт явагдаагүй талуудаас харьцангуй мэдлэг өндөр байна. Сургалтаас өмнө мэдлэг, мэдээлэл өндөр байсан оролцогчид илүү мэдлэг нь нэмэгдсэн байна. Тодруулбал уул уурхайн компанийн ажилчдын мэдлэг 24.1 хувиар нэмэгдсэн байхад иргэд, олон нийтийн мэдлэг 11.5 хувиар нэмэгдсэн байна.

Түвшин 2. Сургалтын дараа устай холбогдолтой асуудлаа танин мэдэх, шийдвэрлэх боломжийг хайсан эсэхийг нийт 6 үзүүлэлтээр үнэлсэн бөгөөд 5 үзүүлэлт нь сайжирсан буюу сургалтаас шууд болон шууд бус байдлаар өөрчлөлт гарсан гэсэн (83 хувь) үр дүн гарсан. Устай холбоотой эрсдэлийг таних, талуудад асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлт гаргах зэрэг үзүүлэлт  зорилтот бүлгийн хувьд хяналтын бүлгээс 29 хувиар илүү байна. Иргэд уул уурхайн компаниудаас ирүүлсэн мэдээлэлд бүрэн итгэдэггүй байдалтай байгаа нь 2013 оны судалгааны үр дүнтэй ижил түвшинд байна.

Түвшин 3. Сургалтын дараа усны асуудлаа шийдвэрлэх арга хэмжээ авсан эсэхийг нийт 8 үзүүлэлтээр хэмжсэн ба 5 үзүүлэлт нь (62.5%) сайжирсан, 3 үзүүлэлт нь (37.5%) өөрчлөлт гараагүй байна. Иргэд ба олон нийт тэр дундаа малчдын хувьд сургалт нь усны талаар ямар нэгэн арга хэмжээ авах гол хүчин зүйл болоогүй бөгөөд усны асуудал хамгийн ихээр тулгамдаж байгаа тул өөрсдийн санаачилгаар тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлжээ.

Түвшин 4. Талуудын усны менежментийн туршлага сайжирсан байдал, тогтвортой хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлдэг эсэхийг нь нийт 11 үзүүлэлтээр хэмжсэн. Үүнээс 7 үзүүлэлт нь (63%) сайжирсан, 4 үзүүлэлт нь (37%) өөрчлөлт гараагүй байна.

 

";}