Мэдээ мэдээлэл
IRIM СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН НЬ ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ИНДЕКС (DIGITAL TRANSPARENCY INDEX FOR GOVERNMENT ORGANISATIONS) КИРГИЗ УЛСЫН НИЙСЛЭЛ БИШКЕК ХОТНОО ТАНИЛЦУУЛЛАА
27/08/2019
IRIM  СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН НЬ ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ИНДЕКС (DIGITAL TRANSPARENCY INDEX FOR GOVERNMENT ORGANISATIONS) КИРГИЗ УЛСЫН НИЙСЛЭЛ БИШКЕК ХОТНОО ТАНИЛЦУУЛЛАА
a:3:{s:10:"short_desc";s:438:"IRIM судалгааны хүрээлэн нь 2019 оны 5 сараас Өөрчлөлтийн төлөөх инновац олон улсын сүлжээний дэмжлэгтэйгээр “Төрийн байгууллагын цахим ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн байгууллагуудыг (ИНБ) чадавхжуулах” төслийг хэрэгжүүлсэн.";s:5:"image";s:5:"8.png";s:4:"desc";s:5183:"

IRIM судалгааны хүрээлэн нь 2019 оны 5 сараас Өөрчлөлтийн төлөөх инновац олон улсын сүлжээний дэмжлэгтэйгээр “Төрийн байгууллагын цахим ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн байгууллагуудыг (ИНБ) чадавхжуулах” төслийг хэрэгжүүлсэн.Тус төслийн хүрээнд бид өөрсдийн 2008 оноос хойш санаачлан хэрэгжүүлж буй “Төрийн байгууллагын цахим мониторинг”-ийн арга зүй, аргачлалыг шинэчлэн сайжруулж “Төрийн байгууллагын цахим засаглалын ил тод байдлын индекс”-ийг боловсруулаад байна. Тус индексийг турших, сайжруулах ажлыг Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо 7-8 сард зохион байгууллаа.

  Киргиз Улсын нийслэл Бишкек-д Хуралд оролцогчид 

Индексийн гол онцлог бол зөвхөн мэдээллийн ил тод байдлыг үнэлэх бус харин мэдээллийн ил тод байдлыг сайжруулахад шаардлагатай засаглал, хууль эрх зүй, иргэний нийгмийн идэвх оролцоо байгаа эсэхийг цогцоор нь харахаас гадна тухайн төрийн байгууллагууд мэдээллийг ил тод болгох чадавх, нөөц, механизм байгаа эсэхийг үнэлэх юм.  

Бид дээрх үйл ажиллагааны хүрээнд 7 дугаар сард Киргиз дэх хамтрагч байгууллага болох Internet Society Kyrgyz Chapter байгууллагын судлаачдад төрийн байгууллагуудыг үнэлэх, мэдээлэл цуглуулах арга зүй, аргачлалаар сургалт зохион байгуулсан. 

IRIM судалгааны хүрээлэнгийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Н. Минжирмаа 

Үүнээс гадна индексийн нээлтийн арга хэмжээг 8 дугаар сард зохион байгуулсан бөгөөд нийт олон улсын болон төрийн байгууллагууд, Төв Азийн долоон орны 30 гаруй төлөөлөл хүрэлцэн ирж Монгол болон Киргиз Улсын төрийн байгууллагын цахим ил тод байдлын үр дүнтэй танилцлаа. Уг арга хэмжээг Киргиз дэх Монгол Улсын элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Г.Зориг албан ёсоор нээсэн бөгөөд тэрээр “Манай хоёр улс олон салбарт хамтарч ажиллаж, харилцан туршлага солилцдог сайхан уламжлалтай. Энэ удаа шинэ салбарт нийгмийн асуудлыг төлөвшүүлэн хөгжүүлэхэд хамтарч ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, үүнийг санаачлан хэрэгжүүлж байгаа IRIM судалгааны хүрээлэнд  баяр хүргэе” гэлээ.

Internet Society Kyrgyz Chapter-н гишүүн Yulia Kalinichenko

IRIM судалгааны хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Ц. Батсугар 

IRIM судалгааны хүрээлэнгийн зөвлөх С. Мойлтмаа 

Innovation for Change Central Asia hub-н зохицуулагч Inkara Mukatova

IRIM судалгааны хүрээлэнгийн зөвлөх Д. Бямбасүрэн

";}