Мэдээ мэдээлэл
“Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах” төслийн Зохицуулах зөвлөл, Техникийн ажлын хэсгийн өргөтгөсөн хурал болж өнгөрлөө
02/10/2019
“Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах” төслийн Зохицуулах зөвлөл, Техникийн ажлын хэсгийн өргөтгөсөн хурал болж өнгөрлөө
a:3:{s:10:"short_desc";s:1279:"Эрүүл мэндийн яам нь “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2019-2026)” боловсруулах төслийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй 2018 оны 4 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын хооронд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/273 дугаар тушаалаар Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах төслийг бодлогын удирдамжаар хангах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, салбар болон салбар хоорондын уялдаа холбоо, холбогдох талуудын оролцоог хангах үүрэгтэй төслийн Зохицуулах зөвлөл болон Арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг байгуулаад байна. ";s:5:"image";s:7:"111.jpg";s:4:"desc";s:4255:"

Эрүүл мэндийн яам нь “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2019-2026)” боловсруулах төслийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй 2018 оны 4 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын хооронд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/273 дугаар тушаалаар Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах төслийг бодлогын удирдамжаар хангах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, салбар болон салбар хоорондын уялдаа холбоо, холбогдох талуудын оролцоог хангах үүрэгтэй төслийн Зохицуулах зөвлөл болон Арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахад  дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг байгуулаад байна.

Зохицуулах зөвлөл, Техникийн ажлын хэсгийн өргөтгөсөн уулзалт 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдлаа. Уулзалтыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж удирдаж, ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн дарга, Японы элчин сайдын яамны төлөөлөл оролцлоо. Уулзалтаар Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, санал өгөв.

Төслийн талаарх товч мэдээлэл:

Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх тус төсөл эрүүл мэндийн салбарын хөгжлийг 2019-2026 оны хугацаанд чиглүүлэх “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулахад дэмжлэг үзүүлнэ. Тус төлөвлөгөөг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, дунд хугацааны зардал, хөрөнгө оруулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хүрээ гэсэн дагалдах баримт бичгүүдийн хамт боловсруулахаар ажиллаж байна. Тус төслийг олон улсын зөвлөх байгууллага Conseil Sante болон үндэсний зөвлөх Independent Research Institute of Mongolia (IRIM) судалгааны байгууллагын олон улсын болон үндэсний зөвлөхөөс бүрдсэн Зөвлөх баг хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн бүх түвшний байгууллагын жилийн төлөвлөгөө, төсвийг боловсруулахад эдгээр баримт бичгийг гол чиглэл болгон ашиглана.  Эрүүл мэндийн салбарын тус төлөвлөгөөг боловсруулах үйл явцыг Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, түүнийг дагалдах нийтлэг  журамд заасан зарчим, үе шат, заалтын дагуу явуулснаар үндэсний бодлогын нэгдсэн тогтолцоотой уялдуулна.

";}