Мэдээ мэдээлэл
“Хотын Засаглалыг Сайжруулах Төсөл”-ийн хүрээнд Нийслэлийн архивын ерөнхий газрын мэргэжилтнүүдэд зориулсан Хяналт-шинжилгээ, үнэлгээний сургалтыг амжилттай зохион байгууллаа
10/10/2019
 “Хотын Засаглалыг Сайжруулах Төсөл”-ийн хүрээнд Нийслэлийн архивын ерөнхий газрын мэргэжилтнүүдэд зориулсан Хяналт-шинжилгээ, үнэлгээний сургалтыг амжилттай зохион байгууллаа
a:3:{s:10:"short_desc";s:535:"Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилготой “Хотын Засаглалыг Сайжруулах Төсөл”-ийг Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр, Азийн сан Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа билээ.";s:5:"image";s:9:"zurag.jpg";s:4:"desc";s:4612:"

Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилготой “Хотын Засаглалыг Сайжруулах Төсөл”-ийг Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр, Азийн сан Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөл нь иргэдийн санал хүсэлтийг нийслэлийн шийдвэрт тусгахад дэмжлэг үзүүлэх, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг сайжруулах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй. Бүрэлдэхүүн 3-ын хүрээнд IRIM судалгааны хүрээлэн нь Нийслэлийн Архивын газар, түүний харьяа байгууллагуудад ажиллаж буй мэргэжилтнүүдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн “Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдэвт сургалтыг 2019 оны 8-р сарын 19 болон 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтаар оролцогчдод төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх талаар онол, эрх зүй, олон улсын туршлага хосолсон цогц мэдээлэл олгох, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой байв. Сургалт зохион байгуулахаас өмнө сургалтын хэрэгцээ тодорхойлох судалгааг оролцогчдоос авсан бөгөөд судалгааны үр дүн болон захиалагч талын саналд үндэслэн үндсэн ХШҮ-тэй холбоотой 5 сэдвийн хүрээнд сургалтын хөтөлбөр, нийт 8 төрлийн сургалтын танилцуулга бэлтгэж ашигласан. Сургалтыг лекц, дасгал ажил, нээлттэй хэлэлцүүлэг хосолсон байдлаар зохион байгуулсан бөгөөд сургалтад Нийслэлийн Архивын газрын 13, дүүргүүдийн архивын тасгийн 18, буюу нийт 31 албан хаагч амжилттай оролцов.

Хоёр өдрийн сургалтын эхлэл болон төгсгөлд оролцогчдын мэдлэгт гарсан өөрчлөлтийг үнэлж дүгнэх зорилгоор мэдлэг шалгах тест боловсруулж авсан. Мэдлэг шалгах тестийн дүнгээс харахад сургалтын үндсэн 5 сэдвийн асуултад бүгдэд нь зөв хариулсан хүний тоо өссөн үзүүлэлттэй байв. Оролцогчдын шалгуур үзүүлэлт тодорхойлох болон хяналт-шинжилгээ ба үнэлгээний ялгааны талаарх мэдлэгт хамгийн их өөрчлөлт орсон байсан. Харин бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд ХШҮ хийх нийтлэг журмын талаар оролцогчид сургалтын эхэнд сайн ойлголттой байсан бол сургалтын үеэр мэдлэгээс гадна хэрэгжүүлэхтэй холбоотой туршлагаа өөр хоорондоо солилцсон үр дүнтэй байлаа. Сургалтаас олж авсан мэдлэг нь Нийслэлийн Архивын газрын мэргэжилтнүүдийн өдөр тутмын ажилд тус дэм болно гэдэгт төсөл хэрэгжүүлэгч багийн зүгээс итгэж байна.

";}