Мэдээ мэдээлэл
Зориг Сангаас санаачлан хэрэгжүүлсэн “Залуусын Тогтвортой Ажил Эрхлэлтийг Дэмжих Хөтөлбөр”-ийн үр дүнгийн үнэлгээг хийж гүйцэтгэлээ
10/10/2019
Зориг Сангаас санаачлан хэрэгжүүлсэн “Залуусын Тогтвортой Ажил Эрхлэлтийг Дэмжих Хөтөлбөр”-ийн үр дүнгийн үнэлгээг хийж гүйцэтгэлээ
a:3:{s:10:"short_desc";s:606:"Хараат Бус Судалгааны Хүрээлэн нь Зориг Сангаас санаачилсан “Залуусын Тогтвортой Ажил Эрхлэлтийг Дэмжих Хөтөлбөр”-ийн үр дүнгийн үнэлгээг хийж эхэлсэн талаар мэдээг та бүхэнд өмнө нь хүргэсэн билээ. 2019 оны 1 сарын 30-ны өдөр эхэлсэн төсөл маань 2019 оны 8-р сарын 1-ний өдөр буюу нийт 6 сарын хугацаанд амжилттайгаар хэрэгжиж дууссан. ";s:5:"image";s:9:"1 (9).jpg";s:4:"desc";s:4125:"

Хараат Бус Судалгааны Хүрээлэн нь Зориг Сангаас санаачилсан “Залуусын Тогтвортой Ажил Эрхлэлтийг Дэмжих Хөтөлбөр”-ийн үр дүнгийн үнэлгээг хийж эхэлсэн талаар мэдээг та бүхэнд өмнө нь хүргэсэн билээ. 2019 оны 1 сарын 30-ны өдөр эхэлсэн төсөл маань 2019 оны 8-р сарын 1-ний өдөр буюу нийт 6 сарын хугацаанд амжилттайгаар хэрэгжиж дууссан. 

Хараат Бус Судалгааны Хүрээлэн нь хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс дуусах хугацааны туршид хөтөлбөрөөс үр шим хүртэх залуусын мэдлэг, хандлага, ур чадварт гарч буй өөрчлөлтийг хэмжихийн тулд нийт гурван удаагийн давтамжтайгаар 7 төрлийн хэрэглэгдэхүүн боловсруулж ашиглан хөтөлбөрт оролцогчид болон бусад оролцогч талуудаас чанарын болон тоон мэдээлэл цуглуулсан. Судалгааны үр дүнд үндэслэн цаашид хөтөлбөрийг сайжруулахад чиглэсэн санал зөвлөмжийг хөтөлбөрийн үнэлгээний эцсийн тайлангийн хамт гаргаж захиалагчид хүргүүлсэн.

Хөтөлбөрийн үнэлгээний зарим гол үр дүнгүүдээс дурдвал:

  • “Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” нь их сургуулийн оюутнаас хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч болон шилжиж буй залуучуудын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн шинэлэг хөтөлбөр байж чадлаа. Хөтөлбөр хэрэгжүүлэгчид хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн өмнө нийт 12 үндсэн зорилго зорилтуудыг тавьсан байснаас хөтөлбөрийн төгсгөлд 10-ыг нь даван биелүүлсэн үзүүлэлттэй байв.
  • Хөтөлбөрт хамрагдагч залуусын хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдлэг мэдээлэл, ажлын байранд шаардагддаг ур чадварууд дээр эерэг өөрчлөлт гарсан. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс 3 сарын дараа нийт оролцогчдын 68.4% нь бүтэн цагийн ажилд орж хөдөлмөр эрхэлж эхэлсэн бол хөтөлбөрийн төгсгөлд энэ тоо 78.9% болж өссөн.
  • Нийт 5 сарын хөтөлбөрийн 3 дахь сараас эхлэн албан байгууллагуудтай хөтөлбөрт оролцогчдыг холбон өгч ажилд зуучилсан бөгөөд тэдгээр байгууллагуудын 76.4% нь цаашид Зориг сантай энэ чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн зэрэг нааштай үр дүнгүүд гарчээ.

Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр 2019 оны 9-р сарын 16-нд хоёр дахь удаагаа зарлагдсан бөгөөд тун удахгүй дахин хэрэгжих гэж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Зориг сангийн хамт олонд болон хоёр дахь удаагийн хөтөлбөрт оролцогчдод Хараат бус судалгааны хүрээлэнгийн зүгээс амжилт хүсье.

";}