IRIM судалгааны хүрээлэн нь 2011 оноос төрийн байгууллагуудын цахим хуудасны мэдээллийн ил тод байдлыг анх үнэлж эхэлсэн түүхтэй бөгөөд 2014 оноос жил бүр хийдэг уламжлалтай болоод байна. Бид 2019 онд энэхүү судалгааны аргачлалыг олон улсад хэмжигдэхүйц болгон сайжруулах зорилгоор ‘Цахим Засаглалын Ил Тод Байдлын Индекс’-ийг (DTI) боловсруулсан.
Энэхүү индексийг Монгол болон Киргизстан улсад туршиж үзсэн бөгөөд бид энэхүү сайжруулсан аргачлалаар судалгаагаа хийж эхлээд байна. Бид Монгол Улсын нийт 81 албан ёсны төрийн байгууллагуудын үнэлгээг хийхээр зорьж байна.
Ил тод байдал бол сайн засаглалын маш чухал хэсэг бөгөөд хууль журмыг хэрэгжүүлж болохуйц орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг тууштай хэрэгжүүлбэл авлигатай тэмцэх, засаглалыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэхэд маш их дэмжлэг үзүүлнэ. Иргэд мэдээлэл авах боломжтой болохын хэрээр үр дүнтэй хяналт тавьж, төр засагтаа хариуцлага тооцдог болно. Тийм ч учраас иргэд, аливаа төр засагт шийдвэр гаргахад ашиглаж буй мэдээллийг авах эрхтэй байх нь чухал юм.
Цахим ил тод байдлын индекс нь судалгааны оролцогч орнууд болон байгууллагуудын цахим ил тод байдлыг цахим тоон мэдээлэл түгээх үйл явцын давуу болон сул талыг илрүүлэх зорилгоор оролцогч улс, байгууллагын тоон байдлыг үнэлж тоогоор харьцуулалт хийдэг. Цахим ил тод байдлын үнэлгээ нь улс орнууд эсвэл байгууллагуудыг хооронд нь харьцуулан авч үздэг боловч эдгээр байгууллагуудын ил тод байдлыг үнэлэх үнэмлэхүй хэмжүүр биш юм. Мэдээллийн тархалтын давуу болон сул талыг улс орон, байгууллага бүрд харьцуулсан дүн шинжилгээний үндсэн дээр ашиглаж өөрсдийн давуу болон сул талуудын талаар гүнзгий ойлголттой болохын тулд индексийн түвшнийг ашиглана.
Эцсийн зорилго бол орчин үеийн харилцаа, холбоо мэдээллийн технологийг (ICT) ашиглах замаар мэдээллийн системийг сайжруулахад оршино. Индексийг төрийн байгууллагууд эсвэл бусад төрлийн байгууллагууд цахим мэдээлэл түгээхэд тулгарч буй асуудал, асуудлыг тодорхойлж энэ чиглэлээр баримталж буй бодлого, стратеги боловсруулах хэрэгсэл болгон ашиглаж, бие биеэсээ суралцах боломжтой. Энэ нь нэг ёсондоо цахим мэдээлэл түгээхтэй холбоотой асуудлаар төрийн байгууллага эсвэл бусад байгууллагуудын нэгжүүдийн хэлэлцүүлгийг хялбарчлах, мэдээллээр хангах, ил тод байдал, нээлттэй байх соёлыг хөгжүүлэхэд цахим мэдээллийг ил тод байлгах нь энэхүү индексийн чухал үүрэг юм.
";}