Тайвань улсын нийслэл Тайпэй хотод 10 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд ОУ-ын Нийгмийн сайн сайхан байдлын судалгааны консорциумын зургаа дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал ‘Зүүн болон Зүүн-Өмнөд Азийн орнуудын нийгмийн сайн сайхан байдлын харьцуулалт’ сэдвийн дор зохион байгуулагдлаа. Тус хуралд Монгол болон Зүүн болон Зүүн Өмнөд Азийн нийт 7 орны эрдэмтэн судлаачид оролцож, тухайн улс орнуудын нийгмийн сайн сайхан байдлын талаарх судалгааны үр дүнгүүдээ танилцуулсан.
Хурлын үеэр манай байгууллагын 2016 оноос хойш өөрсдийн санаачилгаар гүйцэтгэж буй ‘Монголын нийгмийн сайн сайхан байдлын судалгаа’-ны үр дүнгээс хуваалцаж, танилцуулга хийсэн. Тодруулбал, IRIM судалгааны хүрээлэнгээс судалгааны менежер Л.Дашзэвэг, судлаач Д.Түвшинтөгс нар ‘Монголын ганц бие эцэг эхчүүдийн сайн сайхан байдал’ сэдвээр илтгэл тавив.

IRIM судалгааны хүрээлэн нь ‘ОУ-ын Нийгмийн сайн сайхан байдлын судалгааны консорциум’-д 2016 онд гишүүнээр элссэн бөгөөд жилд 1-2 удаа энэ чиглэлийн ОУ-ын хэмжээний томоохон хурал цуглаанд өгүүлэл, илтгэл хэлэлцүүлж байна. Уг консорциумын идэвхтэй гишүүн болохынхоо хувьд IRIM судалгааны хүрээлэн нь нийгмийн сайн сайхан байдлын талаар эрдэм шинжилгээний ажилд хувь нэмрээ оруулсаар байх болно. Та бүхэн Монголын нийгмийн сайн сайхан байдлын талаар хийгдсэн бидний судалгааны үр дүн, нийтлэлүүдтэй танилцах, сонирхсон хэлбэрээрээ хамтран ажиллах боломжтойг энэ дашрамд дуулгахад таатай байна.
";}