Мэдээ мэдээлэл
‘Жилийн Хүлээн Авалт’
13/12/2019
‘Жилийн Хүлээн Авалт’
a:3:{s:10:"short_desc";s:421:"Манай байгууллага 2015 оноос үйл ажиллагааныхаа хүрээнд судалгааны зарим чухал асуудлаар талуудад мэдээлэл өгөх, санал солилцох "Жилийн Хүлээн Авалт"-ыг IRIM-ийн ерөнхийлөгч, элчин сайд Х.Бэхбатын ивээл дор зохион байгуулсаар ирсэн. ";s:5:"image";s:12:"IMG_3473.JPG";s:4:"desc";s:2878:"

Манай байгууллага 2015 оноос үйл ажиллагааныхаа хүрээнд судалгааны зарим чухал асуудлаар талуудад мэдээлэл өгөх, санал солилцох "Жилийн Хүлээн Авалт"-ыг IRIM-ийн ерөнхийлөгч, элчин сайд Х.Бэхбатын ивээл дор зохион байгуулсаар ирсэн.

Уг хүлээн авалтаар жил бүр тодорхой сэдвийг хөндөж талуудын ойлголт, хандлагыг эергээр өөрчлөх цаашлаад тодорхой үр нөлөөг нийгэмд бий болгох чиглэлээр хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэхийг зорилгоо болгодог.

Жишээлбэл 2016 онд бид бид “Тогтвортой хөгжлийн зорилтууд ба Монгол Улс: Хөндлөнгийн үнэлгээний үүрэг” сэдвээр үнэлгээний талаар баримтлах бодлого, үр дүнг цаашдын ажилд ашиглах, аргачлалыг тогтох зэрэг асуудлуудыг хөндсөн.

Сүүлийн хоёр жилд бид өөрсдийн санаачилгаар бие даан хэрэгжүүлж буй томоохон судалгаа, нөлөөллийн ажлуудаа онцлон танилцуулахыг зорьж байна. Өнгөрсөн 2018 онд үндэсний хэмжээнд гүйцэтгэгдсэн “Монголын нийгмийн нягтрал, субьектив сайн сайхан байдлын судалгаа”-ны үр дүнгээ танилцуулсан.

Харин энэ онд “Төрийн байгууллагын цахим засаглалын ил тод байдлын индекс” гэсэн сэдвээр зохион байгуулах юм. Бид 2011 оноос төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдалд хөндлөнгийн үнэлгээ хийж ирсэн бөгөөд энэ оноос үнэлгээний аргазүй, аргачлалыг шинэчилж Төв азийн орнуудад туршилтын үнэлгээг гүйцэтгэж эхэлсэн.

Цаашдаа энэхүү аргачлалаар олон улсад ашиглагдахуйц харьцуулсан индекс гаргах эрмэлзэл дор 2019 оны 12 сарын 11-ны өдөр Монгол Улсын цахим засаглалын ил тод байдлыг үр дүнг олон нийтэд танилцуулах юм.

";}