IRIM судалгааны хүрээлэн нь Азийн Сангийн хэрэгжүүлдэг “Хотын засаглалыг сайжруулах нь” төслийн хэрэгжилтийн явцыг үнэлэх, дүгнэх цаашдын хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулах зорилготой төслийн дунд шатны үнэлгээг 2019 оны 11 сараас эхлэн гүйцэтгэж байна.
“Хотын засаглалыг сайжруулах нь” төслийг Азийн Сан нь Нийслэлийн засаг даргын тамгын газар (НЗДТГ)-тай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг бөгөөд төрийн үйлчилгээг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчдыг чадавхжуулах үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Төслийн эхний дизайн нь 2015-2019 он хүртэл батлагдаж амжилттай хэрэгжсэн бөгөөд төслийн хэрэгжилт, үр нөлөөг харгалзан Азийн сан болон НЗДТГ-аас тус төслийг 2022 он хүртэл сунгаад байна. Төслийн дизайн шинэчлэгдсэнтэй холбоотойгоор тус дунд шатны үнэлгээ нь эхний шатны үр дүнг үнэлэх, хоёрдугаар шатны суурь мэдээллийг цуглуулах давхар зорилготой хэрэгжиж буйгаараа онцлог байна.
Тус үнэлгээний хүрээнд судалгааны баг дараах зорилтуудад хүрэхээр ажиллаж байна. Үүнд:
Дунд шатны үнэлгээний мэдээлэл цуглуулалтыг Нийслэлийн 9 дүүргийн иргэд, хороо болон дүүрэг, НЗДТГ-ын албан хаагчдыг хамруулан 12 сард зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус үнэлгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл төслийн багийн зохицуулагч Г.Жаргалмаа (jargalmaa0717@gmail.com)-тай холбогдох боломжтой.
";}