Мэдээ мэдээлэл
Зорилтот бүлгийн иргэдийн төрийн үйлчилгээний хүртээмжийн жендерийн үнэлгээг гүйцэтгэлээ
02/12/2019
Зорилтот бүлгийн иргэдийн төрийн үйлчилгээний хүртээмжийн жендерийн үнэлгээг гүйцэтгэлээ
a:3:{s:10:"short_desc";s:782:"Төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгоход тулгарч буй бэрхшээлийг бууруулах үр дүнтэй стратеги боловсруулахад Нийслэлийн засаг даргын тамгын газар (НЗДТГ)-т дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах нь” төслийн хүрээнд IRIM Судалгааны хүрээлэн Улаанбаатар хотын “Зорилтот бүлгийн иргэдийн дунд төрийн үйлчилгээний хүртээмжийн жендерийн үнэлгээ”-г 2019 оны 1 сараас 9 сарын хооронд хийж гүйцэтгэлээ.";s:5:"image";s:54:"75602725_2344440685770308_642228508470280192_o (1).jpg";s:4:"desc";s:6926:"

Төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгоход тулгарч буй бэрхшээлийг бууруулах үр дүнтэй стратеги боловсруулахад Нийслэлийн засаг даргын тамгын газар (НЗДТГ)-т дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах нь” төслийн хүрээнд IRIM Судалгааны хүрээлэн Улаанбаатар хотын “Зорилтот бүлгийн иргэдийн дунд төрийн үйлчилгээний хүртээмжийн жендерийн үнэлгээ”-г 2019 оны 1 сараас 9 сарын хооронд хийж гүйцэтгэлээ.

“Хотын засаглалыг сайжруулах нь” төслийг Азийн Сан нь НЗДТГ-тай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг бөгөөд уг төсөл нь төрийн үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд илүү хүртээмжтэй болгох, төвлөрлийг сааруулах, төрийн захиргааны үйлчилгээг хорооны түвшинд хүргэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. НЗДТГ ирэх жилүүдэд төрийн үйлчилгээг хорооны түвшинд хүргэж, иргэдэд ойртуулах, хүн төвтэй, хүний эрхэд суурилсан үйлчилгээ нэвтрүүлэхээр зорьж байгаа. Ингэхдээ Тогтвортой хөгжлийн зорилгын үндсэн зарчим болох “Хэнийг ч ардаа хоцроохгүй байх” зарчмыг баримталж, төрийн үйлчилгээ хүртэж чадахгүй байгаа, хүртэхэд бэрхшээлтэй тулгардаг бүлгүүдэд ээлтэй үйлчилгээ үзүүлэхийн тулд энэхүү судалгааг хийлгэх хэрэгцээ шаардлага үүссэн болно.

Энэхүү судалгааны хүрээнд төслийн баг дараах зорилтуудад хүрэхээр ажилласан: Үүнд: (i) тодорхойлогдсон төрийн захиргааны үйлчилгээг авахад гэр хорооллын зорилтот бүлгийн иргэдэд тулгарч буй хүндрэл бэрхшээлүүд, хүртээмжтэй байдлын одоогийн түвшнийг тодорхойлох; (ii) хүртээмжтэй байдалд нөлөөлж буй хүчин зүйлүүдэд гүн гүнзгий дүн шинжилгээ хийх; (iii) эдгээр үйлчилгээнүүдэд жендерийн мэдрэмжийн үнэлгээ хийх; мөн (iv) НЗДТГ-т цаашид төрийн үйлчилгээг боловсруулахдаа жендерийн мэдрэмж, тэгш байдлын зарчмуудыг тусгахад чиглэлээр санал зөвлөмж боловсруулах.

Жендерийн мэдрэмжтэй төрийн үйлчилгээг судлахдаа баримт бичгийн шинжилгээний үр дүнд үндэслэн дараах 6 шалгуур үзүүлэлтийн хүрээнд үнэлгээг гүйцэтгэлээ. Үүнд:

  • Зорилтот бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээ хүрэлцээтэй эсэх;
  • Нийгмийн хүртээмж (төрийн албан хаагчид зорилтот бүлгийн иргэдийн тусгай хэрэгцээний талаар мэдлэг, мэдээлэлтэй эсэх);
  • Нийгмийн хүртээмж (төрийн албан хаагчид зорилтот бүлгийн иргэдийг хүлээн авах хандлага, соёл төлөвшсөн эсэх); 
  • Зорилтот бүлгийн иргэдэд үйлчлэх төрийн байгууллагын материаллаг орчин бүрдсэн эсэх;
  • Зорилтот бүлгийн иргэдэд үйлчлэх хариуцлага төлөвшсөн эсэх
  • Зорилтот бүлгийн иргэдийн хэрэгцээг тусгах жендерийн мэдрэмжтэй төсөвлөлт хийгдэж байгаа эсэх.

Судалгааны талбарын мэдээлэл цуглуулах ажил 2019 оны 05 дүгээр сараас 06 дугаар сарын хооронд үргэлжилсэн. Улаанбаатар хотын 7 дүүргийн 11 хорооны 385 зорилтот бүлгийн иргэдээс асуумж, төрийн холбогдох албан хаагчдаас хагас бүтэцлэгдсэн ярилцлага, мэдлэг шалгах тест бөглүүлж, кейс судалгаа болон орчны ажиглалтын хуудсыг ашиглан мэдээллийг цуглуулав.

Судалгааны үр дүнг 2019 оны 11 сарын 08-ны өдөр НЗДТГ болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын жендер хариуцсан албан хаагчдад танилцуулсан ба хурлыг нээж Нийслэлийн Хүний хөгжил, Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа хэлэхдээ 'Улаанбаатар хотын дүүрэг, хорооны төрийн захиргааны үйлчилгээтэй холбоотой жендэрийн үнэлгээ өмнө нь хийгдэж байгаагүй бөгөөд тус үнэлгээгээр маш нарийвчилсан шинжилгээнүүд хийгдсэн тул гарсан санал зөвлөмжийг цаашид шат бүртээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй' гэдгийг онцолж байв. 

Тус судалгааг амжилттай гүйцэтгэхэд туслалцаа үзүүлсэн Азийн Сангийн “Хотын засаглалыг сайжруулах нь” төслийн баг болон судалгаанд оролцсон бүх оролцогчдод өөрсдийн үзэл бодол, туршлагаа хуваалцсан явдалд, мөн судалгаа явагдсан хороодын засаг дарга, ажилтан ажиллагсдад баярласан талархсанаа илэрхийлье.

";}