Мэдээ мэдээлэл
Сайн засаглалыг дэмжих нь
05/12/2019
Сайн засаглалыг дэмжих нь
a:3:{s:10:"short_desc";s:346:"IRIM судалгааны хүрээлэнгийн өөрсдийн санаачилгаар гүйцэтгэдэг “Төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдал” үнэлгээний энэ оны үр дүнг олон нийтэд танилцуулахад бэлэн болоод байна.";s:5:"image";s:51:"49065360_2033786460042484_4152034701399293952_n.png";s:4:"desc";s:2788:"

IRIM судалгааны хүрээлэнгийн өөрсдийн санаачилгаар гүйцэтгэдэг “Төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдал” үнэлгээний энэ оны үр дүнг олон нийтэд танилцуулахад бэлэн болоод байна.

Тус судалгааг анх 2010 онд Засгийн газрын 143-р тогтоол:  “Төрийн байгууллагын ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор гүйцэтгэж эхэлсэн.

Улмаар 2011 онд батлагдсан “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”, 2014 онд батлагдсан “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилттэй холбоотой үнэлгээний арга зүйг жил ирэх тусам сайжруулан ашиглаж байна.

Тухайн үнэлгээнд төрийн захиргааны 80 гаран байгууллага (яам, агентлаг, аймгийн ЗДТГ, УИХ-ын харьяа байгууллага гэх мэт) хамруулдаг бөгөөд тухайн жилийн ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүнээс хамааран оролцогч байгууллагын тоо өөр өөр байх боломжтой.

Бид үнэлгээний үр дүнг олон нийтэд нээлттэй байршуулахаас гадна сонирхогч талуудын дунд хэлэлцүүлэг, уулзалтууд зохион байгуулах, үнэлгээнд хамрагдсан байгууллага тус бүрд үр дүн, санал зөвлөмж илгээх гэх мэтээр өөрчлөлт, сайжруулалтад чиглэсэн нөлөөллийн ажлуудын зохион байгуулж ажилласан.

Бид 2019 онд энэхүү судалгааны аргачлалыг сайжруулан олон улсад харьцуулагдахуйц ‘Цахим Засаглалын Ил Тод Байдлын Индекс’-ийг (DTI) боловсруулсан бөгөөд үр дүнг 2019 оны 12 сарын 11-нд зохион байгуулагдах IRIM судалгааны хүрээлэнгийн Жилийн хүлээн авалтаар танилцуулах юм.

";}