Манай байгууллагын "Жилийн Хүлээн Авалт 2019" нь 12 сарын 11–ны өдөр зохион байгуулагдаж “Цахим засаглалын ил тод байдлын индекс” –ийн үр дүнгээсээ танилцууллаа. Тус индекс нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулах, ил тод нээлттэй байдал, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц болж байна.
IRIM-ийн Ерөнхийлөгч Х. Бэхбат доктор энэхүү арга хэмжээг нээж үг хэлсэн бөгөөд байгууллагын сайн засаглалыг дэмжихэд оруулж буй хувь нэмрүүдээс онцоллоо. Тухайлбал, бодлого төлөвлөлт, чадавх, практикийг хөгжүүлэх; төрийн байгууллагуудын ил тод байдалд хяналт тавих; шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх болон эмзэг бүлгийн хүмүүсийн тэгш боломж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Засаглал нь манай байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг бөгөөд бид төрийн үйл ажиллагааны зохистой тогтолцоо, хууль тогтоомж, хяналтын механизмуудыг болон төрийн үйлчилгээний шударга байдал, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход анхаарч ажилладаг.
Ингэхдээ 2019 онд манай байгууллага нь цахим засаглалын ил тод байдлыг олон улсад харьцуулагдахуйц ‘Цахим Засаглалын Ил Тод Байдлын Индексийг (DTI)’ боловсруулсан. Хүлээн авалтын үйл ажиллагааны үеэр Гүйцэтгэх захирал Ц. Батсугар DTI-ийн үр дүнгээс эрхэм хүндэт зочдодоо танилцуулав.
Улиран буй 2019 онд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байгууллага, захиалагч, нийт хамт олондоо гүнээ талархал илэрхийлье.
Бид дэлхийн жишигт нийцсэн, хараат бус судалгаа зөвлөх үйлчилгээ хүргэдэг Монголын туршлагад тулгуурласан мэдлэгийн төв болохоор зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд бид баг хамт олон, хамтрагч захиалагч нарын хамтын хүчээр бүс нутгийнхаа нийгэм, эдийн засаг, байгаль орчны сайн сайхан байдлыг сайжруулахад анхаарч ажиллах болно.
";}