Мэдээ мэдээлэл
Судлаач оюутан – 2019 хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа
18/12/2019
Судлаач оюутан – 2019 хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа
a:3:{s:10:"short_desc";s:370:"Судалгааны ур чадвар, мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх хүсэл эрмэлзэлтэй оюутан залуучуудыг дэмжих зорилгоор манай байгууллагаас жил бүр хэрэгжүүлдэг "Судлаач оюутан" хөтөлбөр маань амжилттай хэрэгжлээ.";s:5:"image";s:51:"79742771_2424982181096547_3382934246279610368_n.jpg";s:4:"desc";s:2756:"

Судалгааны ур чадвар, мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх хүсэл эрмэлзэлтэй оюутан залуучуудыг дэмжих зорилгоор манай байгууллагаас жил бүр хэрэгжүүлдэг "Судлаач оюутан" хөтөлбөр маань амжилттай хэрэгжлээ.

Энэ жилийн хөтөлбөрт нийт 25 оюутан материалаа ирүүлснээс 13 оюутан шалгаран хөтөлбөрийн үйл ажиллагаанд хамрагдлаа. Шалгарсан оюутан залуучууд маань 8 долоо хоногийн хугацаанд:

1.    Судалгааны арга зүй, дизайн, төслийн менежмент, хувь хүний хөгжилтэй холбоотой цуврал сургалтуудад хамрагдах;

2.    Байгууллага дээр хэрэгжиж буй судалгааны төсөл хөтөлбөрүүдэд дадлагын ажил хийх;

3.    Багаараа сонирхсон сэдвээрээ судалгааны төсөл гүйцэтгэх бие даах ажил хийх;

4.    Судалгааны чиглэлээр менторуудад хуваарилагдаж өөрсдийн сонирхсон чиглэлээрээ ганцаарчилсан зөвлөгөө дэмжлэг авч өөрсдийн мэдлэг чадвар, туршлагаа нэмэгдүүлэв.

Хөтөлбөрийг 11 оюутан амжилттай дүүргэж, 2019 оны 12 сарын 10-ны өдөр сертификатаа гардан авлаа.

Далайд дусал нэмэр болж ирээдүйд улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах салбар бүрийн залуу боловсон хүчнийг чадавхжуулахад тус хөтөлбөр нь бага боловч хувь нэмэр оруулж байгаа гэж найдаж байна. Хөтөлбөрийн туршид идэвх зүтгэлтэй оролцсон нийт оюутан залуучууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, дэмжлэг үзүүлсэн нийт сургагч багш нартаа ажлын хэсгийн зүгээс баярлаж талархсанаа илэрхийлье.

";}