Мэдээ мэдээлэл
"Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг үнэлэх үндэсний үнэлгээний тогтолцоо ба чадавхын тойм судалгаа"-г гүйцэтгэлээ
06/01/2020
a:3:{s:10:"short_desc";s:857:"Улс орнуудын үндэсний үнэлгээний тогтолцооны ололт амжилт, сургамжийг танилцуулах, оролцогч талууд бие биеэсээ суралцахад дэмжлэг үзүүлэх, улс орны түвшинд бэлэн байдлын үнэлгээ хийх замаар бүс нутгийн хэмжээнд үндэсний үнэлгээний чадавхыг хөгжүүлэх удирдамж гаргахад шаардлагатай мэдээллийг цуглуулах зорилгоор НҮБХХ/НҮБХС-гийн дэмжлэгтэйгээр “Ази, Номхон далайн орнуудын үндэсний үнэлгээний тогтолцоо болон чадавхын тойм үнэлгээ" санаачилга хэрэгжиж байна.";s:5:"image";s:7:"SDG.png";s:4:"desc";s:6294:"

Улс орнуудын үндэсний үнэлгээний тогтолцооны ололт амжилт, сургамжийг танилцуулах, оролцогч талууд бие биеэсээ суралцахад дэмжлэг үзүүлэх, улс орны түвшинд бэлэн байдлын үнэлгээ хийх замаар бүс нутгийн хэмжээнд үндэсний үнэлгээний чадавхыг хөгжүүлэх удирдамж гаргахад шаардлагатай мэдээллийг цуглуулах зорилгоор НҮБХХ/НҮБХС-гийн дэмжлэгтэйгээр “Ази, Номхон далайн орнуудын үндэсний үнэлгээний тогтолцоо болон чадавхын тойм үнэлгээ" санаачилга хэрэгжиж байна.

Тус санаачилгын хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг хэсэг болж Монгол улсын үнэлгээний тогтолцооны чадавхын тойм судалгааг Хараат бус судалгааны хүрээлэн 2019 оны 01 сараас эхлэн 2019 оны 10 сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Бүс нутгийн хэмжээний судалгааны нэг хэсэг болохын хувьд олон улсын зөвлөхүүдийн боловсруулсан судалгааны нэгдсэн нэг арга зүйг ашиглаж судалгааг гүйцэтгэв.

Кейс судалгааг гүйцэтгэхдээ судалгааны баг дараах зорилтуудын хүрээнд ажиллалаа:

  • Төрийн болон төрийн бус хэлбэрийн байгууллагуудын үндэсний үнэлгээний тогтолцооны зураглалыг гаргах (институт, оролцогч талууд, харилцаа холбоо, үйл явц г.м);
  • Монгол улсын үнэлгээний чадавхтай холбоотой сургамж, туршлага, сорилт, дутагдал, амжилтад хүргэх хүчин зүйлсийг тодорхойлох;
  • Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-уудын хэрэгжилтэд ахиц дэвшил гаргахад дэмжлэг үзүүлэх үндэсний үнэлгээний тогтолцооны (төрийн болон төрийн бус чиглэл салбарын аль алийг хамарсан) бэлэн байдлын үнэлгээг гүйцэтгэх;
  • Үндэсний үнэлгээний оролцогч талуудад зориулан ТХЗ-уудын хэрэгжилтийг үнэлэх үндэсний үнэлгээний чадавхыг цаашид хөгжүүлэх зөвлөмжийг агуулсан тайлан гаргаж, үр дүнг танилцууллаа.

Судалгааны тойм дүнгээр, Монгол Улсын үндэсний үнэлгээний тогтолцооны чадавхын дундаж үнэлгээ 2.5 оноогоор (1-4 хүртэл шкалаар үнэлүүлэхэд) дүгнэгдсэн. Энэ нь манай улсын үнэлгээний тогтолцооны чадавх чадавхын 7 үндсэн үзүүлэлтийн хувьд бий болж байгаагаас хөгжлийн дунд шат уруу орох шатандаа явж байна гэж үзэж болох үр дүн юм. Шалгуур үзүүлэлтүүдээс үнэлгээний ач холбогдлыг ойлгодог, үнэлгээний үр дүнг ашиглах, нэхэх хэрэгцээ шаардлага хамгийн өндөр бүрдсэн байгаа бол түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах нөөц, эх үүсвэрийн хүрэлцээ хамгийн хангалтгүй гэж үнэлэгдсэн байна. Судалгаанд оролцсон хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтнүүдээс манай улсын үнэлгээний тогтолцоонд хамгийн их тулгамдаж буй асуудлыг тодруулахад үнэлгээ хийхэд шаардагдах санхүүгийн нөөц, үнэлгээний нэгдсэн стандарт боловсруулагдаагүй байдал болон үнэлгээний чиглэлээрх удирдлагын түвшний манлайлал сул байгааг онцолжээ.

Дүрс 1. Үндэсний үнэлгээний тогтолцооны бэлэн байдлын үнэлгээний үр дүн

Судалгааны үр дүнг Үндэсний хөгжлийн газар, Монголын үнэлгээний сүлжээ болон бусад холбогдох гол оролцогч талуудад танилцуулсан ба тус үр дүнд үндэслэн оролцогч талуудын дунд цаашид үндэсний үнэлгээний тогтолцооны чадавхыг хэрхэн системтэйгээр сайжруулах талаар хэлэлцүүлгүүд өрнөн, ажлын төлөвлөгөөнүүд боловсруулагдаад байна.

Тус судалгааг амжилттай гүйцэтгэхэд туслалцаа үзүүлсэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар, НҮБХС-ийн хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн Д.Хүрэлмаа танаа болон судалгаанд оролцсон бүх оролцогчдод өөрсдийн үзэл бодол, туршлагаа хуваалцсан явдалд судалгааны багийн зүгээс баярласан талархсанаа илэрхийлье.

";}