Мэдээ мэдээлэл
Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл”-ийн эцсийн шатны үнэлгээ
17/01/2020
Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл”-ийн эцсийн шатны үнэлгээ
a:3:{s:10:"short_desc";s:440:"Манай байгууллага нь Швейцарийн Хөгжлийн Агентлаг болон Дэлхийн Банкны хамтарсан санхүүжилтээр, Дэлхийн Банк хэрэгжүүлж буй 'Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл' (МУНЭХБТ)-н эцсийн шатны үнэлгээг хийж гүйцэтгээд байна. ";s:5:"image";s:9:"masam.jpg";s:4:"desc";s:3949:"

Манай байгууллага нь Швейцарийн Хөгжлийн Агентлаг болон Дэлхийн Банкны хамтарсан санхүүжилтээр, Дэлхийн Банк хэрэгжүүлж буй 'Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл' (МУНЭХБТ)-н эцсийн шатны үнэлгээг хийж гүйцэтгээд байна.

Үнэлгээний ажлын үндсэн зорилго бол төслийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх буюу үүнд үр дүнгийн болон үр нөлөөний үзүүлэлтүүдийн мэдээллийг цуглуулах юм. Бид 2016 онд МУНЭХБТ-н суурь судалгааг хийж байсан ба одоо хийгдэж буй эцсийн шатны үнэлгээтэй уялдуулж арга зүй, түүврийн хувьд нийцүүлж гүйцэтгэнэ.

Энэхүү үнэлгээний мэдээлэл цуглуулалт уг төслийн үйл ажиллагаа хэрэгжсэн 8 аймаг, 3 дүүрэгт явагдсан. Мэдээлэл цуглуулалтын хувьд нийт 1000 гаруй өрх, 70 гаруй иргэний нийгмийн байгууллага болон энэхүү төслийн оролцогч талууд болох төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, бодлогын хүрээлэнгийн төлөөлөгчдөөс мэдээллийг цуглуулав. 

МУНЭХБТ төсөл нь 10 аймаг, 3 дүүрэгт тухайн орон нутаг дахь эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр оролцогч талуудыг хамтран ажиллах ойлголт, сураглт, механизмээр хангаж ажилласан.

МУНЭХБТ төслийн зорилго:

  • Ядуурал ихтэй орон нутагт амьдарч байгаа иргэд нийгмийн эгэх хариуцлагын тусламжтайгаар төрийн шийдвэр гаргах үйл явцад үр дүнтэй оролцож, мөн чанартай үйлчилгээ авах боломжоор хангагдана. 

МУНЭХБТ төслийн хүлээгдэж буй үр дүн:

  • Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн бүлгүүд, бусад оролцогчид чадавхжиж, нийгмийн эгэх хариуцлагын үр дүнтэй арга хэрэгслүүд, стратеги болон нөөцийг өргөжүүлнэ. 
  • Нийгмийн эгэх хариуцлага нь үндэсний болон нутгийн түвшинд үр нөлөөтэй, албажин, тогтвортой байдлаар төлөвшин зохион байгуулагдана. (Мэдээллийн нээлттэй байдал, иргэдийн оролцоо, хариу арга хэмжээ авах гэх мэт.

Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://www.irgen-tur.mn/ гэсэн линкээс харах боломжтой. Мөн манай үнэлгээний тайлан уг цахим хуудсанд 2020 оны 4 сард нийтлэгдэхээр төлөвлөгдсөн байгаа.

";}