IRIM судалгааны хүрээлэн нь 2018 оноос “Дэд бүтцийн бүтээн байгуулалтад талуудын ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх Говийн загвар” төслийг Оксфордын Их Сургууль (Их Британи) болон Төв Азийн Их Сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн үндсэн зорилго нь Хятадын томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалт өрнөж буй Монгол, Киргизстан, Тажикстан улсад эдийн засгийн хөгжил, нийгмийн хамгааллын хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ‘тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх загвар’ боловсруулах юм.
Төслийн хувьд хэрэгжилтийн явцад дараах ажлуудыг төлөвлөж, үр дүнг хүлээж байна. Үүнд:
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд манай төслийн Оксфордын Шинжээч Др. Ариел Ахерн буюу Оксфордын Их Сургуулийн Байгаль орчин, нийгэм ба байгаль орчны засаглалын магистр болон докторын хөтөлбөр хариуцсан эрхлэгч, Газарзүй, байгаль орчны сургуулийн тэнхимийн багш Их Британийн судалгааны сангуудад судалгааны төсөл бичиж, санхүүжилт авах талаар сургалтыг 2020 оны 1 сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Уг сургалт нь хүн бүрд нээлттэй сургалт байсан ба оролцогчдын хувьд судлаачид, багш нар, сурагчид болон ТББ-ын төлөөлөгчид хамрагдсан. Сургалт нь Их Британийн эрдэм шинжилгээний сангуудын тэтгэлэгт хөтөлбөр, санхүүжилт авахад тавигдах шалгуур үзүүлэлт, холбогдох дүрэм журам болон төсөл бичихэд анхаарах зүйлсийн талаар танилцуулсан.
Манай төсөл нь тогтмол мэдлэг, мэдээлэл солилцох сургалтуудыг Монгол болон Төв Азид зохион байгуулдаг. Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг төслийн албан ёсны цахим хуудас болох https://gobiframework.ouce.ox.ac.uk/ болон Фэйсбүүк хуудас болох https://www.facebook.com/gobiframework руу хандан танилцах боломжтой.
";}