Мэдээ мэдээлэл
2019 оны Төрийн байгууллагуудын Цахим Ил Тод Байдлын Индексийн үр дүн олон нийтэд нээлттэй боллоо
24/01/2020
2019 оны Төрийн байгууллагуудын Цахим Ил Тод Байдлын Индексийн үр дүн олон нийтэд нээлттэй боллоо
a:3:{s:10:"short_desc";s:1282:"IRIM судалгааны хүрээлэн нь 2010 оноос хойш төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдлыг үнэлэх зорилгоор ‘Төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдал’ мониторинг судалгааг гүйцэтгэсээр ирсэн билээ. Энэхүү мониторинг судалгаа нь төрийн байгууллагуудын цахим хуудас хэрхэн сайжирч, эсвэл хэрхэн муудаж буйг үнэлж, тогтмол сайжруулахад нь хөшүүрэг болох үндсэн зорилготойгоор хэрэгжиж ирсэн. Харин 2019 онд IRIM судалгааны хүрээлэн нь уг үнэлгээг олон улсын түвшний индекс болгох зорилго өвөрлөн судалгааны арга зүйгээ шинэчилж, төрийн байгууллагын ‘Цахим ил тод байдлын индекс’ (DTI)-ийг боловсруулсан. Уг индексийн анхны туршилтыг Монгол болон Киргизстан улсад амжилттай зохион байгуулсан.";s:5:"image";s:16:"Picture1 (3).png";s:4:"desc";s:8278:"

 

 

 

 

 

 

 

Судалгааны талаар

IRIM судалгааны хүрээлэн нь 2010 оноос хойш төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдлыг үнэлэх зорилгоор ‘Төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдал’ мониторинг судалгааг гүйцэтгэсээр ирсэн билээ. Энэхүү мониторинг судалгаа нь төрийн байгууллагуудын цахим хуудас хэрхэн сайжирч, эсвэл хэрхэн муудаж буйг үнэлж, тогтмол сайжруулахад нь хөшүүрэг болох үндсэн зорилготойгоор хэрэгжиж ирсэн. Харин 2019 онд IRIM судалгааны хүрээлэн нь уг үнэлгээг олон улсын түвшний индекс болгох зорилго өвөрлөн судалгааны арга зүйгээ шинэчилж, төрийн байгууллагын ‘Цахим ил тод байдлын индекс’ (DTI)-ийг боловсруулсан. Уг индексийн анхны туршилтыг Монгол болон Киргизстан улсад амжилттай зохион байгуулсан.

Энэхүү Цахим ил тод байдлын индексийн судалгаа нь Монгол Улсын яамд болон тэдгээрийн харьяа хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагууд зэрэг нийт 72 төрийн байгууллагуудын цахим ил тод байдлыг шинэчилсэн арга зүйгээр үнэлж, гарсан үр дүнд үндэслэн байгууллага бүрийн цахим ил тод байдлын өнөөгийн нөхцөлийг индексжүүлэн тодорхойлсон билээ.

Индексийн арга зүй

Цахим ил тод байдлын индекс нь 3 бүрэлдэхүүн хэсэгтэй.

1-р бүрэлдэхүүн хэсэг болох Эрх зүйн орчны бүрэлдэхүүн хэсэг нь тухайн улс орны мэдээллийн ил тод байдлын эрх зүй, бодлогын орчныг үнэлнэ. Энэхүү үнэлгээг судлаач Монголд хэрэгжиж буй мэдээллийн ил тод байдалтай холбогдолтой хуульд дүн шинжилгээ хийн үр дүнг гаргана. Тухайн үр дүн бүх төрийн байгууллагад ашиглагдана.

2-р бүрэлдэхүүн хэсэг болох Байгууллагын чадамж бүрэлдэхүүн хэсэг нь ил тод байдлыг хэрэгжүүлэхэд байгууллагын чадавх бүрдсэн эсэхийг үнэлнэ. Тухайн байгууллага (i) мэдээллийг ил тод болгох үйл ажиллагааны процедур бүрдсэн эсэх, (ii) мэдээллийг ил тод болгоход шаардагдах нөөц хүрэлцээтэй эсэх, (iii) нээлттэй мэдээллийн санг үүсгэх болон тогтвортой авч явах чадвар байгаа эсэх, (iv) мэдээллийг ил тод болгоход технологийн хэрэгслийг ашиглах чадвар байгаа эсэх зэргийг үнэлнэ. Үнэлгээг тухайн байгууллагын холбогдох албан хаагчаас ярилцлага хийх байдлаар цуглуулсан болно.

3-р бүрэлдэхүүн хэсэг болох Цахим ил тод байдлын бүрэлдэхүүн хэсэг нь цахим хэрэгслээр нээлттэй болгож буй мэдээллийн хэмжээ, цар хүрээг үнэлнэ. Ингэхдээ төрийн байгууллагын цахим хуудсаараа нийтэлж буй мэдээллийн агуулга нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм журамтай хэр нийцэж байгаад төвлөрнө. Мэдээллийг манай судлаач байгууллага тус бүрийн цахим хуудас руу нэвтэрч шаардлагатай мэдээллийг хайх байдлаар үнэлсэн.

Цахим ил тод байдлын индексийн 3 бүрэлдэхүүн хэсэг тус бүр ижил жинтэй байхын тулд “1/3 харьцаатай” байна. Бүрэлдэхүүн хэсэг бүр мөн адил 3 дэд бүлэгт хуваагдаж байгаа ба эдгээр бүлэгт багтах индикаторуудын оруулж буй хувь нэмрээс хамааран жинг тооцоолно.

Индексийн үр дүнгийн утгын ангилал

Монгол Улсын 2019 оны Төрийн байгууллагуудын Цахим Ил Тод Байдлын Индексийн үр дүн

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй, шийдвэр гаргах түвшний 72 төрийн байгууллагын хувьд индексийн үр дүнг нэгтгэн тооцоолсон. Нийт 12 яам, 17 хэрэгжүүлэгч агентлаг, 9 тохируулагч агентлаг, 19 аймгийн засаг даргын тамгын газар, 7 дүүргийн засаг даргын тамгын газар, 9 парламентын харьяа байгууллагууд хамрагдсан. Цахим ил тод байдлын индексийн нэгдсэн оноо улсын хэмжээнд 0.612 гарсан нь төрийн байгууллагуудын цахим ил тод байдал нийтээрээ сул түвшинд байгааг харуулж байна. Тодруулбал,  МУ-ын төрийн байгууллагуудын хувьд цахим ил тод байдлыг бий болгох, сайжруулахтай холбоотой үндсэн баримт бичиг байгаа ч,  бодлого, стратеги нь тохиромжгүй, хэрэгжилт сул байна хэмээн дүгнэж болохоор байна. Түүнчлэн төрийн байгууллагуудад мэдээллийг цахимаар нийтлэх процедур, нөөц, хариуцлага байгаа ч ил тод байдлыг цаашид тогтвортой хангах чадавхыг зарим талаар бэхжүүлэх шаардлагатай нь харагдаж байна.

Энэхүү судалгааны тайлан болон өмнөх жилүүдийн тайлантай танилцахыг хүсвэл дараах линкээр орж харах боломжтой. Эдгээр тайланд судалгаа, үнэлгээний арга зүй, түүвэр, ерөнхий үр дүн болон байгууллага бүрийн үр дүн жагсаан эрэмбэлсэн байдаг.

Төрийн байгууллагын цахим ил тод байдлын үр дүн бүхий тайлан: http://irim.mn/web-monitoring

";}