Зургын эх сурвалж: http://www.purefreedomteam.com/veribella-images/Screen-Shot-2017-03-24-at-13.11.16.png
IRIM судалгааны хүрээлэн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-ын захиалгаар “Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн шалтгаан, динамик, хүний наймаанд өртөмтгий болон тэсвэртэй байдлын суурь үнэлгээ” -ний төслийг 2020 оны 3 сараас эхлэн 2020 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд гүйцэтгэхээр ажиллаж эхлээд байна. Судалгаагаар бид яагаад Монголчууд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөмтгий байна, нийгэм эдийн засаг, улс төрийн ямар хүчин зүйлүүд иргэдийг хүний наймаанд өртөмтгий болгож байна, урсгал, чиг хандлага нь хаашаа байна гэдгийг тодруулахыг зорьж байна.
Тус суурь судалгаа нь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх” төслийн эхний жилийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа ба судалгаа тайлан нь хэвлэгдэж цаашид олон нийт, энэ чиглэлээр ажилладаг төр, иргэний нийгмийн байгууллагуудад хүрэх юм.
Судалгааны мэдээлэл цуглуулалтыг шилжилт хөдөлгөөн ихтэй, хүн худалдаалах гэмт хэрэг гарах өндөр эрсдэлтэй Өмнөговь, Дорнод, Дорноговь, Улаанбаатар гэсэн 4 байршилд энэ оны 6 сард зохион байгуулагдах ба хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон, болох эрсдэлтэй иргэд (биеэ үнэлэгч, хил боомтын ойролцоо амьдардаг залуус, дотоод шилжигчид) зэрэг олон талуудыг хамруулахаар төлөвлөж байна.
Тус судалгааны үр дүн нь Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд чиглэсэн нотолгоонд суурилсан бодлого төлөвлөлтийг сайжруулахад хувь нэмрээ оруулахуйц ажил болно гэж бид найдаж байна.
Төсөлтэй холбоотой асуудлаар судалгааны төслийн зохицуулагч Г. Жаргалмаатай (jargalmaa@irim.mn) холбогдох боломжтой.
";}