Төрөөс эрүүл мэндийн талаар бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн сайдын A/103 тоот тушаалаар баталлаа. Ингэснээр IRIM нь Францын зөвлөх үйлчилгээний фирм болох Консейл Сонте-н хамтаар 2018 оны 4 дүгээр сараас эхлэн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үзүүлж буй зөвлөх үйлчилгээний эхний хэсгийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Уг төлөвлөгөөний дагалдах таван баримт бичгүүд болох (i) Тусламж, үйлчилгээний нэн шаардлагатай болон нэмэлт багц, (ii) Дунд хугацааны зардлын хүрээ (2019-2024), (iii) Дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө болон Худалдан авах үйл ажиллагааны явц (iv) Тусламж, үйлчилгээний төлөвлөлтийн хүрээ (2019-2024) (v) Хяналт-шинжилгээ, үнэлгээний хүрээ (2019-2024)-ийг 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Эрүүл мэндийн яам албан ёсоор хүлээж авлаа.
Дээрх баримт бичгүүдийг боловсруулахдаа холбогдох талуудыг оролцуулан 40 гаруй зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. Үүнд бүсийн уулзалт хоёр удаа, үндэсний уулзалт гурван удаа, сэдэвт уулзалтуудыг давхардсан тоогоор 700 гаруй оролцогчдыг хамруулан зохион байгуулсан. Уулзалтад ЭМЯ, аймаг, Улаанбаатар хотын эрүүл мэндийн газар, нэгдсэн болон төрөлжсөн эмнэлгүүд, мэргэжлийн холбоод, холбогдох яамд, Монгол улсад суугаа гадаадын элчин сайдын яамдууд болон олон улсын донор байгууллагуудын дарга төлөөлөгчид, бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтнүүд оролцож баримт бичигт саналаа өгсөн.
Ковид-19-тэй холбоотой Засгийн газрын шийдвэрийг үндэслэн Зөвлөх үйлчилгээний хоёрдох хэсэг болох чадавх бэхжүүлэх сургалтуудыг 2020 оны 9 дүгээр сард хүртэл хойшлуулаад байна.
";}