Мэдээ мэдээлэл
ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ҮР ДҮНТЭЙ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ СУДАЛГАА
01/07/2020
ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ҮР ДҮНТЭЙ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ СУДАЛГАА
a:3:{s:10:"short_desc";s:806:"IRIM судалгааны хүрээлэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран “Теле хичээлийн үр дүнтэй байдлыг үнэлэх” судалгааны ажлыг 2020 оны 4 дүгээр сараас 7 дугаар сарын хооронд хэрэгжүүлж байна. Судалгаа нь Ковид-19-ийн эрсдлийн улмаас 2020 оны 2 дугаар сарын 3-наас эхлэн зохион байгуулагдаж эхэлсэн теле хичээлийн эрх зүй, санхүүжилтийн орчин, хичээлийн хүртээмж, чанар, тохиромжтой байдал зэргийг судална. ";s:5:"image";s:26:"UNICEF-TV lesson_1 (1).jpg";s:4:"desc";s:2958:"

IRIM судалгааны хүрээлэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран “Теле хичээлийн үр дүнтэй байдлыг үнэлэх” судалгааны ажлыг 2020 оны 4 дүгээр сараас 7 дугаар сарын хооронд хэрэгжүүлж байна. Судалгаа нь Ковид-19-ийн эрсдлийн улмаас 2020 оны 2 дугаар сарын 3-наас эхлэн зохион байгуулагдаж эхэлсэн теле хичээлийн эрх зүй, санхүүжилтийн орчин, хичээлийн хүртээмж, чанар, тохиромжтой байдал зэргийг судална.

Судалгаагаар зайн сургалтын энэ хэлбэр нь нийгмийн эмзэг бүлгүүд, малчдын хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хэр зэрэг хүртээмжтэй хүрснийг судална. Ингэхдээ гол оролцогч талууд болох орон нутгийн боловсролын газар, эцэг эх, багш, сурагчдын төлөөллөөс онлайн, утсан, ганцаарчилсан ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулсан.  Судалгаа нь Ковид-19-тэй холбоотой хөл хорионы үеэрх хүүхдүүдийн сэтгэл зүй-нийгмийн сайн сайхан байдлыг судалж байгаагаараа онцлог юм.

Судалгаанд 10-н аймаг, Улаанбаатар хотын 3-н дүүргийг хамруулсан ба дээрх оролцогч талуудаас гадна БСШУСЯ, Сангийн яам, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз зэрэг байгууллагуудын оролцоог судалсан.

Одоогийн байдлаар бид мэдээлэл цуглуулалтын ажлыг дуусаад, эхний үр дүнг оролцогч талуудад танилцуулаад байна.

2020 оны 7 дугаар сарын дундуур оролцогч талуудын дунд зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, эцсийн тайланг 2020 оны 8 дугаар сарын эхээр олон нийтэд нээлттэйгээр байршуулна.  

";}