a:3:{s:10:"short_desc";s:481:"IRIM судалгааны хүрээлэн Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын захиалгаар “Туслах малчдын нийгэм эдийн засгийн байдал, хүний эрхийн хэрэгжилтийн судалгаа”-ны ажлыг 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд хэрэгжүүлж эхлээд байна.";s:5:"image";s:31:"Mongolia_Herding_Life41 (2).jpg";s:4:"desc";s:4718:"
Зургийн эх сурвалж: www.zmescience.com/ecology/renewable-energy-ecology/70-of-mongolian-nomads-now-have-solar-power/
IRIM судалгааны хүрээлэн Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын захиалгаар “Туслах малчдын нийгэм эдийн засгийн байдал, хүний эрхийн хэрэгжилтийн судалгаа”-ны ажлыг 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд хэрэгжүүлж эхлээд байна. Уг судалгаа нь Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй "Хүний эрхийн сургалт болон малчдын өөртөө туслах бүлгээр дамжуулж туслах малчдыг чадавхжуулах нь (2020-2022)” төслийн хүрээнд хэрэгжиж байна. Уг төслөөс хүлээгдэж буй үр дүнгээс дурьдвал;
- туслах малчдын хөдөлмөрийн орчин нөхцөл сайжирч, хөдөлмөрлөх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох, хувийн эрх чөлөө, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхээ эдлэх эрх нь зөрчигдсөн тохиолдолд хаана, хэрхэн хандаж шийдвэрлүүлэх талаар ойлголт мэдлэгтэй болсон байна.
Судалгаа нь дараах үндсэн зорилготой.
- Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх үндэсний хэмжээний бодлого, зохицуулалтын механизмыг тоймлох, хөгжлийн болон хүний эрхийн холбогдох баримт бичгүүдийн хэрэгжилтийг үнэлэх;
- Туслах малчдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, чанар болон хүний эрхийн нөхцөл байдал, хувь хүний хөгжлийн түвшинг тодорхойлох;
- Туслах малчдын нийгэм, эдийн засаг, хүний эрхийн нөхцөл байдалд шинжилгээ хийж, тулгамдсан асуудлыг илрүүлэх;
- Судалгааны үр дүнд үндэслэн туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн баримт бичгүүдийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлд санал зөвлөмж боловсруулах.
Судалгаанд Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Төв, Сэлэнгэ аймгуудаас туслах малчин, энгийн малчин, ажил олгогч малчдыг хамруулахаас гадна хамааралтай салбарын төлөөлөл, хүний эрхийг хэрэгжүүлэгч байгууллага зэрэг бодлого, шийдвэр гаргагчдыг хамруулна.
#судалгаа #малчин #хүний_эрх #нийгэм_эдийн_засгийн_байдал
";}