Мэдээ мэдээлэл
“Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь" (SPACES) төслийн хэрэгжилт, явцыг үнэлэхэд ашиглах үр дүнд суурилсан мониторингийн хэрэглэгдэхүүн бүхий систем боловсруулах төсөл
08/09/2020
“Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь
a:3:{s:10:"short_desc";s:936:"IRIM судалгааны хүрээлэн нь Германы хамтын ажиллагааны нийгэмлэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран хэрэгжүүлж буй “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь" төслийн үр дүнд суурилсан мониторингийн системийг сайжруулах, төслийн явцыг үр дүнтэй, чанартай хэмжих мониторингийн хэрэглэгдэхүүнүүдийг боловсруулах үндсэн зорилго бүхий төслийг 2020 оны 4 сараас 2020 оны 7 сар хүртэлх хугацаанд амжилттай хэрэгжүүлж дууслаа. ";s:5:"image";s:20:"GIZ-Spaces-3 (1).jpg";s:4:"desc";s:2973:"

IRIM судалгааны хүрээлэн нь Германы хамтын ажиллагааны нийгэмлэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран хэрэгжүүлж буй “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь" төслийн үр дүнд суурилсан мониторингийн системийг сайжруулах, төслийн явцыг үр дүнтэй, чанартай хэмжих мониторингийн хэрэглэгдэхүүнүүдийг боловсруулах үндсэн зорилго бүхий төслийг 2020 оны 4 сараас 2020 оны 7 сар хүртэлх хугацаанд амжилттай хэрэгжүүлж дууслаа.

Төслийн хүрээнд SPACES төслийн болон тусгай хамгаалалттай газар нутгийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдэд баримт бичгийн шинжилгээ хийх, төслийн явц болон хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, үр дүнгийн матриц зэрэгт олон улсын сайн туршлагыг шингээж сайжруулах, холбогдох хэрэглэгдэхүүнүүдийг боловсруулсан. Үүнээс гадна төслийн хүрээнд боловсруулсан үр дүнд суурилсан мониторингийн системийг төсөл хэрэгжүүлэгч багийн гишүүдэд алсын зайн сургалт хэлбэрээр зохион байгуулж танилцуулав.

Бидний боловсруулсан үр дүнд суурилсан мониторингийн систем SPACES төслийн хэрэгжилт болон явцыг үнэлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт IRIM судалгааны хүрээлэнгийн баг хамт олон итгэлтэй байна. Төсөл амжилттай хэрэгжихэд дэмжлэг үзүүлсэн GIZ-SPACES төслийн багийн гишүүд болон БОАЖЯ-ны гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэнд төслийн багийн зүгээс талархал илэрхийлж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсье.

 

#ҮрДүндСуурилсанМониторинг #Төсөл #ХяналтШинжилгээҮнэлгээ 

";}