Мэдээ мэдээлэл
Нийслэл рүү чиглэсэн дотоод шилжих хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөөллийн судалгааны мэдээлэл цуглуулалт амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
10/09/2020
Нийслэл рүү чиглэсэн дотоод шилжих хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөөллийн судалгааны мэдээлэл цуглуулалт амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
a:3:{s:10:"short_desc";s:739:"IRIM Судалгааны Хүрээлэн нь НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслийн хүрээнд “Нийслэл рүү чиглэсэн дотоод шилжих хөдөлгөөний хязгаарлалтын шилжин ирэгсдийн эмзэг байдалд үзүүлж буй үр нөлөөлөл” сэдэвт судалгааг 2020 оны 2 сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. ";s:5:"image";s:36:"IOM-Enumerators training-2-1 (1).png";s:4:"desc";s:3401:"

IRIM Судалгааны Хүрээлэн нь НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага, Швейцарын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслийн хүрээнд “Нийслэл рүү чиглэсэн дотоод шилжих хөдөлгөөний хязгаарлалтын шилжин ирэгсдийн эмзэг байдалд үзүүлж буй үр нөлөөлөл” сэдэвт судалгааг 2020 оны 2 сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү судалгааны хүрээнд 2017-2020 оны хооронд тавьсан дотоод шилжих хөдөлгөөний хязгаарлалт (болон сунгалт) шилжин ирэгсдийн эмзэг байдал, нийслэлд оршин суугчдын амьдрах орчин болон Улаанбаатар хотын ерөнхий нөхцөл байдалд үзүүлж буй үр нөлөөг үнэлнэ. Судалгааны мэдээлэл цуглуулалт 2020 оны 6 сарын 13-аас 8 сарын 2-ны хооронд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-уул дүүргүүдэд үргэлжилсэн бөгөөд нийт 2500 гаруй өрхийг хамруулав.

Энэ дашрамд, төслийн эхлэл болон мэдээлэл цуглуулалтын үе шатуудад дэмжлэг үзүүлэн хамтарч ажилласан Монгол улсын Их сургуулийн Хүн амын сургалт судалгааны төв болон НҮБ-ийн Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын баг хамт олон, судалгаанд оролцсон бүх оролцогчид, мөн судалгаа явагдсан хороодын албан хаагч нарт төслийн багийн зүгээс талархал илэрхийлж байна. Цугларсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, төслийн эцсийн бүтээгдэхүүн болох тайлан боловсруулах ажил дуусмагц илүү дэлгэрэнгүй мэдээлэл оруулах болно.

 

#ШилжилтХөдөлгөөн #ЭмзэгБайдал #ШилжихХөдөлгөөнийХязгаарлалт

";}