Мэдээ мэдээлэл
“Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн үнэлгээ
27/11/2020
“Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн үнэлгээ
a:3:{s:10:"short_desc";s:395:"IRIM судалгааны хүрээлэн нь Японы Хүүхдийг Ивээх Сангаас 2018-2021 оны хооронд хэрэгжүүлээд буй “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн эцсийн үнэлгээний ажлыг эхлүүлээд байна. ";s:5:"image";s:15:"Image 1 (1).jpg";s:4:"desc";s:2496:"

IRIM судалгааны хүрээлэн нь Японы Хүүхдийг Ивээх Сангаас 2018-2021 оны хооронд хэрэгжүүлээд буй Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь төслийн эцсийн үнэлгээний ажлыг эхлүүлээд байна. 2017 онд бид тус төслийн хэрэгцээ тодорхойлох судалгааг гүйцэтгэж байсан туршлагатай билээ (судалгааны тайлан).

Энэхүү төсөл нь төрийн өмчийн сургууль (ЕБС) болон насан туршийн боловсролын төвд (НТБТ) суралцаж буй боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүд (ТХХ)-д хүртээмжтэй боловсрол олгох зорилготой.

Үнэлгээний мэдээлэл цуглуулалтыг төсөл хэрэгжсэн сургуулиуд болох Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Ховд, Өвөрхангай аймгуудын 16 ЕБС, 7 НТБТ-д суралцаж буй боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүд, боловсролын гол оролцогч талууд болох багш, эцэг эх, сургалтын менежер, мэргэжилтнүүдийг хамруулна.  

Нийт 686 оролцогчийг хамруулан асуумж, хагас бүтэцлэгдсэн ярилцлага, гүнзгийрүүлсэн ярилцлага, кейс судалгаа зэрэг тоон болон чанарын аргуудыг ашиглан мэдээлэл цуглуулалтын ажлыг 2020 оны 10 сарын 23-ээс 2021 оны 02 сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

";}