Мэдээ мэдээлэл
Үндэсний цогц хөгжлийн төлөвлөгөөний туршилтын төсөл: ‘Хувийн хэвшил болон их, дээд сургуулийн салбар хоорондын уялдаа холбоог бий болгох нь'
01/12/2020
Үндэсний цогц хөгжлийн төлөвлөгөөний туршилтын төсөл: ‘Хувийн хэвшил болон их, дээд сургуулийн салбар хоорондын уялдаа холбоог бий болгох нь'
a:3:{s:10:"short_desc";s:463:"IRIM судалгааны хүрээлэн JICA олон улсын байгууллагатай хамтран “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө” (ҮХЦТ) боловсруулах туршилтын төслийн хүрээнд “Хувийн хэвшил ба Их дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх судалгаа”-г хэрэгжүүлж эхэллээ.";s:5:"image";s:54:"joel-barwick-KNKseupQHHI-unsplash @joelbarwick (2).jpg";s:4:"desc";s:3823:"

IRIM судалгааны хүрээлэн JICA олон улсын байгууллагатай хамтран “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө” (ҮХЦТ) боловсруулах туршилтын төслийн хүрээнд “Хувийн хэвшил ба Их дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх судалгаа”-г хэрэгжүүлж эхэллээ.

Үндэслэл: Монгол улсад жил бүр 25-39 мянган төгсөгчид их дээд сургууль, коллежийг төгсдөг боловч 68.8% нь тодорхой түвшинд мэргэжсэн ажил эрхэлдэггүй хүмүүс байна (ҮСХ. Боловсролын статистик, 2019). Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаагаар их дээд сургууль, техник мэргэжлийн мэргэжлийн боловсрол эзэмшигчдийн 18.5% нь төгссөний дараах 2 жилд ажил эрхлээгүй байна. Ихэнх төгсөгчдөд тулгардаг нийтлэг асуудал нь ажил мэргэжлийн туршлага нь ажлын байранд ороход тохирохгүй байдаг. Нөгөө талаар ажил олгогчдын хувьд ажилчид нь ажил хийх хүсэлгүй, туршлагагүй, ажлын ачаалал даахгүй байх зэрэг бэрхшээлтэй тулгардаг.

Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ) дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд оюутнуудад дээд боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх зорилт дэвшүүлжээ. Энэхүү баримт бичигт “хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг өргөжүүлж, ажил олгогч ба их, дээд сургуулиудын хоорондын уялдаа холбоог сайжруулах” гэж заасан байдаг. Энэ хүрээнд зорилтот салбаруудад шаардлагатай боловсон хүчний хомсдолыг нөхөх зорилгоор хувийн хэвшил, их сургуулийн хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн зорилго нь аялал жуулчлал, тээвэр ложистик,  мэдээлэл технологийн (IT) салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшил болон энэ чиглэлээр төгсөгч бэлтгэж буй их, дээд сургуулиудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино. 

Төслийн уулзалтын үеэрх зургуудаас:

";}