IRIM судалгааны хүрээлэн нь Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) болон Английн Корам Интернэшнл байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улс дахь хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээ" төслийн мэдээлэл цуглуулалтын ажлыг 2020 оны 9 сараас 11 сар хүртэлх хугацаанд амжилттай хэрэгжүүлж дууслаа. Үнэлгээний ажлын зорилго нь 2016 оны 9 сарын 1-ээс Монгол Улсад мөрдөж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн ерөнхий зорилгод хүрэхийн тулд гаргасан алхам, ахиц дэвшлийг үнэлж, улмаар хүүхэд хамгааллын тогтолцоотой холбоотой хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах талаар Монгол Улсын Засгийн Газар болон бусад оролцогч талуудын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд оролцогч талуудын цаашид хийж болох алхмуудад зөвлөмж өгөхөд оршино.
Манай байгууллага үнэлгээний ажлын хүрээнд 3 зөвлөх, 1 судлаачийн бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Хөвсгөл, Өмнөговь аймгуудад 150 гаруй гүнзгийрүүлсэн ярилцлага болон фокус бүлгийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж ажиллаа.
Бидний гүйцэтгэсэн ажил Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүүхдийн сан, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-уудын цаашдын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Ярилцлагад оролцсон нийт хүмүүс болон хамтран ажилласан Корам Интернэшнлийн хамт олон болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Д.Амараа нарт талархал ирлэрхийлье.
#ХүүхэдХамгаалал #ХуулийнХэрэгжилт
";}