a:3:{s:10:"short_desc";s:668:"Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэйгээр Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбоо (МХШТФХ), Монголын Фермер Эмэгтэйчүүдийн Холбоо (МФЭХ) болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Монгол ногоо төслийн суурь судалгаа”-ны ажлыг IRIM судалгааны хүрээлэн 2020 оны 09 сарын 8-аас 10 сарын 7-ны хооронд амжилттай хэрэгжүүллээ.";s:5:"image";s:16:"Mon-Vegi (1).jpg";s:4:"desc";s:5507:"
Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэйгээр Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбоо (МХШТФХ), Монголын Фермер Эмэгтэйчүүдийн Холбоо (МФЭХ) болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Монгол ногоо төслийн суурь судалгаа”-ны ажлыг IRIM судалгааны хүрээлэн 2020 оны 09 сарын 8-аас 10 сарын 7-ны хооронд амжилттай хэрэгжүүллээ.
Тус судалгаанд Төв аймгийн Борнуур, Жаргалант; Дархан-Уул аймгийн Орхон; Орхон аймгийн Жаргалант; Увс аймгийн Улаангом; Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Мандал, Шаамар сумдын 360 өрх болон тухайн аймаг сумдын ХАА-н асуудал хариуцсан төрийн байгууллагын албан хаагчид зэрэг нийт 35 оролцогч ганцаарчилсан ярилцлагад хамрагдсан байна.
Судалгаанаас дараах голлох үр дүнгүүд гарсан байна:
- Хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд үйлдвэрлэл нь орлогын үндсэн эх үүсвэр болж чадахгүй газар тариалангаас олох орлого хангалтгүй түвшинд байгаа бөгөөд дунд боловсролтой 40-өөс дээш насны эмэгтэйчүүд голдуу хамрагдсанаас бүлгийн зохион байгуулалтад хамрагдах хүмүүсийн түвшин бага байна.
- Сумын ногоочдын холбооны үйл ажиллагаа харьцангуй хангалтгүй, газар тариалангийн газар, зоорь, хүлэмжийг зориулалтын дагуу ашиглаж байгаа байдлыг тодруулахад судалгаанд оролцогчдын дийлэнх нь 70-аас дээш хувийн ашиглалттай байгаа бол бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа шалтгааны 23.4% техник технологи бүрэн биш, 39.5% санхүүгийн боломжгүй гэсэн шалтгаанууд зонхилж байна. Ашиглахгүй үлдсэн тариалангийн талбайг 38.5% нь атаршуулж, 5.1% түрээслүүлж 28.2% газар тариалангийн бус үйл ажиллагаанд ашиглаж, 28.2% бусад гэсэн хариултыг өгсөн байна.
- Хүнсний ногоочдын хувьд хавар тариалалт үед 29.8% өөрсдийн үрээр, 25.3% хүнсний ногооны үрийн нэгж, 20.1% аймаг, орон нутгийн захаас, 13.2% хүрээлэнгээс сонгон хэрэглэж үр сонгож авахдаа найдвартай байдал, ургац өгөх чадвар, сортоор (монголд нутагшсан болон ирээдүйтэй сорт), репродукцаар (элит болон дээд үржүүлгийн үр) гэсэн хүчин зүйлсийг чухалчлан үзэж байна Хүнсний ногооны үрийн үйлчилгээний нэгж буюу холбооноос баталгаажуулсан, найдвартай, стандарт шаардлага хангасан хүнсний ногооны үрийг тариалангийн талбайдаа нутагшуулах сонирхол бий эсэхийг тодруулахад 81% сонирхолтой, 35.1% нь Үрийн нөөцийн улсын сангийн тухай мэдэж, 61.8% нь нэгээс дээш удаа боломжийг ашиглажээ.
- Өнгөрсөн 2 жилийн хугацаанд орон нутгийн засаг захиргаанаас хүнсний ногооны чиглэлийн сургалтанд судалгаанд оролцогсдын 53.8% хамрагдаж, шинэ технологийг агртехникийн үе шатуудад 6.9-11.0% нэвтрүүлж, орон нутгийн бордоог /58.4%/ түлхүү хэрэглэж 52.3% ургамал хамгааллын бодис хэрэглэхгүй байгаа бол, 38.3% нь хортны эсрэг /пестицид/, 24.2% хог ургамлын эсрэг /гербицид/, 4.7% бусад бодисыг хэрэглэж байна.
#МонголНогоо #СуурьСудалгаа #ХөдөөАжАхуй #Ногоо
";}