IRIM судалгааны хүрээлэн Төв Азийн бүсийн ‘Innovation for Change’ (I4C CA)-тай хамтран ‘Цахим Марафон’ төслийг санаачиллаа. Энэхүү төсөл нь ил тод байдал, хариуцлага, авлигын эсрэг санаачлагуудыг түгээх дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах шинэлэг, шийдлүүдийг дэмжиж ажиллах юм. Мөн төсөлд хамрагдах багууд өөрсдийн санаалчилсан төслөөр дамжуулан урт хугацааны үр өгөөж, үр дүнгээ өгөх боломжтой загварыг богино хугацаанд туршин сайжруулах ч боломжтой.
‘Цахим Марафон’ төсөл нь үндсэн гурван зорилготой: (I) бүтээлч, шинэлэг нийгмийн хөдөлгөөн эсвэл кампаинт ажил зохион байгуулах; (II) ил тод байдал, хариуцлагын чиглэлээр мэргэжилтнүүдийг чадавхжуулж, тэдний сүлжээг өргөжүүлэхэд нь туслах; (III) ил тод байдал, авлигын эсрэг санаачилгуудаар дамжуулан иргэдийг мэдээллээр хангах, мэдлэгийг нь сайжруулах.
Манай төсөл Афганистан, Казахстан, Киргиз, Монгол, Тажикстан, Туркменистан, Узбекистан орнуудад хэрэгжих бөгөөд та бүхний илгээсэн төслийн санал шалгарсан тохиолдолд тэтгэлэг олгогдох юм. Төсөл хэрэгжүүлэх хугацаа нь 2021 оны 1 сард бөгөөд 2020 оны 12 сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулагдах хоёр өдрийн онлайн сургалтаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх тул сургалтанд доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү. (Төсөлд хамрагдах хүсэлтэй баг бүрээс хамгийн багадаа нэг гишүүн заавал тус сургалтанд суусан байх ёстой)
Сургалтын болон төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэээлэл авахыг хүсвэл Facebook ба Telegram холбогдох боломжтой.
";}